COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна

2019 оны 4 сарын 08

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Нийслэлийн хэмжээнд 2018 онд 1128 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр буюу 1,1 хувиар өссөн. 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 7,1 хувиар буурсан үзүүлэлтэй боловч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэн, ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс гомдол гаргадаг байсан бол хөндлөнгийн этгээдээс тухайн гэр бүл дэх хүчирхийллийг мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй холбож үзэж болно. Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна. Иргэн бүхэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байна уу гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Бүртгэгдсэн хэргүүдийг судлахад хүчирхийлэгч нь ихэвчлэн тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, гэр бүл, хамаатан садны холбоотой шалтгаанаар хохирогчийг буруутгах, төрсөн эх нь хүртэл гомдолгүй гэж мэдүүлэг өгөхийг ятгах зэргээр хүүхдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаад тухайн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл бүр урт удаан хугацаанд хаалттай хаалганы цаана үргэлжилсэн байдгийг санаж байх ёстой. Насанд хүрсэн эрүүл хүний толгойд багтамгүй амиа хорлох аймшигт бодлыг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тээж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

- Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ? Ямар үр дүн гарсан гэж бодож байна?

Энэ оны 2, 3 дугаар сард Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх чиглэлээр “Цахим тоглоом”, “Илрүүлэлт-2019” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд 78 удаагийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгосон. Зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг түр зогсоож, 6 газрын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Хараа хяналтгүй байж болзошгүй нийт 192 хүүхдийг олж тогтоон хүүхэддээ анхаарал хандуулаагүй эцэг, эхэд Зөрчлийн тухай хуулиар 940,000 төгрөгийн торгууль ногдуулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагатай хамтран зорилтот бүлгүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Arslan.mn

- Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгаас болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үндсэн бодлого чиглэл юу вэ?

Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, шаардлагатай зарим санхүүжилтийг шийдвэрлэж өгч байгаа нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 ны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн гуравдугаар тогтоолоор хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримтыг баталж өгсөн. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр эцэг, эхийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, бүх талаар дэмжин ажиллах ёстой талаар тодорхой дурдсан байгаа. Энэ нь тухайн байгууллагын алба хаагчдын гэр бүлийн тогтвортой байдал, цаашлаад боловсон хүчний бодлогод ч эерэгээр нөлөөлнө. Яагаад гэвэл гэр бүлийн амар тайван тогтвортой байдал ямар ч байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлнэ гэдэг талаар тэр бүр бодохгүй байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлж, бусад хууль тогтоомжоо хэрэгжүүлээд явбал бид хүүхдээ хамгаалах бүхий л боломжууд байна.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

  Хууль бол хэрэгжүүлэх ёстой баримт бичиг. Хууль хяналтын байгууллагууд чиг үүргээрээ тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ч зарим газар хангалттай биш байна. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа тоо үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хүн амын тоо, бүртгэгдэж байгаа дуудлага, мэдээлэл ойролцоо түвшинд явж байгаа хэрнээ хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ яагаад ийм зөрүүтэй байгааг сэтгүүлчид та бүхэн тодруулна бизээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо Баянзүрх дүүрэгт 347 хүрсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 54 байгаа юм. Хүчирхийлэл бол өдөр харгалзахгүй бүртгэгдэж, хүүхдийн айсан, уйлсан, шаналсан, аврал нэхсэн дуу сонсогдсоор байхад дүүргийн шүүх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажлын 1-2 өдөр зааж, бусад өдөр хүлээн авахгүй дотоод ажилтай гэдэг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт олон хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгааг анхаарах хэрэгтэй. Шүүх ажлын өдөр бүр ажиллаж хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд тохирсон хариуцлага хүлээлгэх саналыг тухай бүр прокурор, шүүхэд хүргүүлж байх бодлого баримталж байгаа.

 - Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулах вэ?

Гэмт хэрэгт өртөж хохирч, холбогдож байгаа хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалтын улмаас хараа хяналтгүй болж, зарим нь гудамж талбай олон нийтийн газарт хоног төөрүүлж, гуйлга гуйж яваа нь харамсалтай. Иймд энэ хүүхдүүд рүү чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх ажил нэн чухал учраас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран улирал бүр энэ ажлыг эрчимжүүлж ажиллана. Бидний зорилго нэг ч хүүхэд гудамжинд гуйлга гуйгаад хоног төөрүүлж суулгахгүй тусламж үйлчилгээнд хамруулах юм. Урт хугацааны туршид хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах нэгэн том боломж нь хүүхэд, залуучуудад гэр бүлийн зөв боловсрол олгох явдал. Бие биенээ бүрэн гүйцэд таньж мэдрээгүй, удам судар, ар гэрийн хүмүүжлийн судлаагүй байж сэтгэлийн хөөрлөөр дөнгөж танилцаад удаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог, удалгүй бие биенийхээ үнэн мөн чанарын таньж мэдрээд ирэхээрээ нөгөө хүчирхийлэлтэй тамын амьдрал нь эхэлдэг. Үүнээс болж хүүхэд хохирч, цаашлаад энэ хүүхэд Монгол Улсад зөв төлөвшилтэй, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихэд асуудал тулгараад байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд гэр бүлийн боловсролыг хэрхэн үр дүнтэй өгч байна вэ гэдэг асуулт, хүүхдэд боловсрол олгох багш нарын мэдлэг ур чадвар, өөрсдийнхөн үлгэр дууриал ямар байна вэ гэдэг асуулт гарна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас сургууль бүрт, хороо бүрт охидын үзлэгийг сэргээн бэлгийн хүчирхийллийг эрт илрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Цаашид сургууль руу чиглэсэн хүүхдүүдэд гэмт халдлагаас өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх ёстой гэх мэт эрх зүйн мэдлэг олгох сургалт мэдээллийг үргэлжлүүлэн явуулна. “Сургуулийн эргүүл буюу School police” загвар, бусад орны туршлагад тулгуурлан “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэх, хүүхдүүдийг үе тэнгийн хүүхдүүдээр нь төлөвшүүлэх, эх оронч зөв төлөвшил олгох зорилготой “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм гэх мэт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын

Хэвлэл мэдээллийн төв

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602001
4 эможи

МОНГОЛМАА
2019-06-17 13:12
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ Ч ХЭЦҮҮ ЮМАА ДАА. ЯМАР АЗААР НАМ ГҮМ АМГАЛАН ТАЙВАН АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Иргэн
2019-06-06 17:38
Танай цагдаагиин хүн манай байранд байдаг эхнэрээ байнга зодно энэ хүчирхиилэл мөн үү. Эхлээд цагдаагиинхныгаа сэнхрүүлмээр юм цагдаа хүчин хиилээ. Юу гэсэн үг бэ
Ука
2019-04-13 02:59
Хүчирхийлэл хэзээ болих юмбэ. Нөхөр нь эхээрээ зовдо. Эцэг эх нь үр хүүхдээ зодно. Хүүхэд нь том болоод бас бусдыг зодно. Суурь боловсрол энэ хүмүүжил төлөвшил гэдгийг суулгамаар бна
Aanaa Ganaa
2019-04-11 06:08
Би зүгээр бодож явдагаа бичлээ шүү .Гэр орондоо агсан согтуу тавиад амгалан тайван байлгахгүй байнаа гээд цагдаа дуудлаа гэхэд .-100.000 4500=104500 ийм мѳнгѳ тѳлѳх болно .мѳнгѳ байхгүй тѳлж чадахгүй хүн дуудлага ѳгч чадахгүй .иймээс хүүхнүүд маань зүгээр зодуулаад л унтахыг нь хүлээж хэдэн жаахан хүүхэдтэйгээ айл хѳршдѳѳ нуугдаж суух юм .Гэр бүлд нь ирдэг энэ ѳндѳр торгуулаа болимоор юм .орнд эрүүлжүүлэхийн мѳнгѳѳ аваад .бѳѳнѳѳр нь -111- хорихын оронд гаргаад гэр бүлд нь хэрэгтэй ажилыг нь хийлгээд . орой д нь -3-цаг ажил хийлгэдэг -14- хоног шүү тэгвэл хүн хѳдѳлмѳрлѳѳд ухаажих боловуу -111- т ороод тэнд зѳвхѳн архичидтай л танилцаж илүү их уудаг болдог гэнэ .Бичлээ гээд авч хэлэлцэхгүй ч мунхаг би бодсоноо бичлээ
Зочин
2019-04-08 14:24
Учраа мэдсэн шүүгч эмэгтэйчүүд хүртэл хүүхдийн эрхийг зөрчиж, хоосон ходоодоо илүүд үзэж, айл гэрийг салгадаг. Ийм шүүгч эмэгтэй СБДИАШШ-д бна штээ. Өөрийнхөө албан тушаал, эрх ашгийн төлөө хуулийн цоорхойг эр эмийн хувийн асуудал гэдгээр хаацайлж хүүхэд өнчрүүлсэн эрээ цээргүй шүүгч эмэгтэй бна.
зочин
2019-04-08 11:55
хүний зовлонгоор хоол олж идэгчид гэр бүлийн хүчирхийллийг далимдуулж хүчирхийлүүлсэн охидыг түмэнд зарлаж хамгаалах нэрээр өөрсдийнхөндөө тарааж,хамгаалах нэрээр олонд мэдэгдэж хүний нүүр харах боломжгүй болгож байгааг өөрчлөх хэрэгтэй.мэдээж хүчиндэгчийг шийтшэхийн тулд хохирогчыг ил болгож нэр төрий нь гутааж хохироож байгааг өөрчлөх цаг болсон.
keyboard_arrow_up