COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бямбадорж: Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг буулгаснаар эрүүдэн шүүх асуудал газар авсан

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, ҮЭБЗ-ийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс өчигдөр Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: 

Arslan.mn"Анх 2014 оны нэгдүгээр сарын 14-нд УИХ-ын 9 гишүүний санаачилгаар Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Тэр үеэс эхлэн манай улсад эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн гэж хэлж болно.

Улсын Ерөнхий прокурорын дэргэд ажиллаж байсан энэхүү Мөрдөн байцаах алба ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан, тухайн үеийн эрүү шүүлтийн асуудал багассан байсан юм.

Тухайлбал, тус алба 2002-2014 онуудад гэмт хэргийн талаар нийт 6,109 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан санал гаргаж, Прокурорт шилжүүлсэн 3,344 хэрэг, харьяаллын дагуу шилжүүлсэн 1,256 мөн Эрүүгийн хэрэг үүсгэсэн 2,109 хэрэгтэйгээр тус тус ажиллаж байсан гэсэн тоо байна.

Харин одоогийн гарч буй хэргийн дийлэнхэд нь гэмт хэргийн бүртгэлгүй, нотлогдоогүй гэсэн дүгнэлт гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д "Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна" хэмээн заасан байдаг ч үүнийг албан тушаалтнууд эсрэгээр нь хэрэглэж байна.

Тухайлбал, эхнэр, хүүхэд, гэр бүлийнхнийг чинь авчирч хорино гэх сүрдүүлгийг маш ихээр ашиглах болсон нь манайд ирсэн хэргүүдээр харагдаж байна.

Мөн тус хуулийн 25.1.2-т "Мөрдөгч мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно" гэж заасан байдаг. Үүний дагуу улсын Ерөнхий прокурорын шаардлага хангасан өрөөний тухай тушаал гарсан байдаг.

Тус тушаалд шаардлага хангасан өрөөг "Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг мэдүүлэг өгч буй хүнийг бүтэн харагдах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөн бичлэгийн төхөөрөмжийн өнцгийг хаахгүй байх, мэдүүлэг өгч буй хүний нүүр, царай болон үйл хөдлөлийг бүрэн хэмжээгээр тусгах зорилгоор нэмэлт төхөөрөмж суулгаж болно" хэмээн заасан байдаг. Хэрэв үүнээс бусад тохиолдлоор мэдүүлэг авч, мөрдсөн тохиолдолд эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Гэвч харамсалтай нь энэ заалт ихэнх аймаг, сумдад үйлчлэхгүй байгааг бид харж байна" хэмээсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601613
0 эможи

keyboard_arrow_up