COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхшүр: 6 настай хүүг гэрт нь цоожилж үлдээснээс цонхоор унаж амиа алдсан байна

2019 оны 3 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Зургаан настай хүү амиа алдсан талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. 

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр "2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 11:00 цагт БЗД-ийн 13 хороонд ”Офицер захын хажууд нэг хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн.

Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй зургаан настай А гэрийнхээ давхрын цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа.  

Урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс золгүй байдал гарсан гэж үзэж байгаа. 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожил үлдээхүй байхыг байнга анхааруулдаг. Гэтэл хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон асуудлыг шалгаж байна" гэлээ. 

Хүү гурван давхарын цонхоор унасан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр осгож нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

Талийгаач хүүгийн эгч хичээлдээ явахдаа дүүгээ гаднаас нь цоожлоод явсан бол эмээ нь тухайн өдрийн өглөө ээлжийн ажлаасаа бууж гэртээ ирэх байсан аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
601368
4 эможи

Иргэн
2019-03-23 14:49
Монгол нь төрт улс шиг байсан бол бүх дуурэг, хороололуудыг цэцэрлэг, сургуультай байлгах байсан. одоо байгаа бүх балгасууд нь ямар ч цэцэрлэг, сургууль байхгүй. Энэ нийгэм төвөгтэй болсонд Монголын төр, засаг түмэн буруутай.
keyboard_arrow_up