COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Газар хөдлөлтийн чичирхийллийг БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ боллоо

2019 оны 3 сарын 21

Гэрэл зургийг MPA.MN

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НЗД-ын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Япон Улсын Элчин сайд Такаока Масато, Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцсон юм. 

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өглөө. 

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөөрөө онцлог юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601331
0 эможи

keyboard_arrow_up