COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

KFC Зайсан салбарыг 14 сая төгрөгөөр торгожээ

2019 оны 3 сарын 19

Arslan.mn

Яг одоо: KFC-д хийсэн шалгалтын дүн гарсан талаар НМХГ-аас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсанд байрлах KFC-д д хийсэн шалгалтын эцсийн дүн энэ сарын 14-ний өдөр гарсан.

Нийслэлийн хэмжээнд KFC-ийн сүлжээ 12 газар үйл ажиллагаа явуулдаг. Бид энэ бүх салбар дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийхэд 64 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчил дутагдал дээр арга хэмжээ авч ажилласан. Дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, дөрвөн сая төгрөгийн торгууль тавьсан. Долоон салбар дээр хугацаатай үүрэг өгч арилгуулж ажиллалаа. 

Зайсангийн салбарын прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоож, 14 сая төгрөгийн торгох шийдвэр гаргаж, 8,1 сая төгрөгийн хууль бус орлогыг хураан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн эмнэлгийн зардал болох 49,407,000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулах ажлыг хийсэн. 31,1 кг амталсан болон амтлаагүй тахианы мах бусад хүнсний зүйлийг устгалд оруулж, ажилтаныг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгүүлсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601256
0 эможи

keyboard_arrow_up