COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2019 оны 3 сарын 18

Arslan.mn

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлиг гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан, тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, эмч, сувилагч, офицерүүдийн хичээл зүтгэлийг үнэлж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах хүндэтгэлийн ёслол өнөөдөр тус эмнэлгийн “А” байранд болж, эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа Л.Баттөр арга хэмжээг нээж үг хэлэв.

Тэрбээр “…Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэрийг найман удаа өөрчилж, гурван удаа татан буулгаж байсан ч эмнэлгийн залгамж халаа нь тасалдаж байгаагүй. Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа, ажилласаар ирсэн эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагч, эмч, сувилагч нарын нөр их хөдөлмөрийн үнэ цэнээр энэхүү шагнал ирж байгаа…” хэмээгээд ёслолын ажиллагааг албан ёсоор нээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор зүүж, эмнэлгийн үе үеийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601237
0 эможи

fbjalzf42b
2020-02-08 05:23
keyboard_arrow_up