COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Татварын буцаан олголтыг хэзээ өгөх нь тодорхойгүй байна

2019 оны 3 сарын 18

Arslan.mn

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Тодруулбал, оюутнууд сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.Татварын ерөнхий газраас өнгөрсөн сарын 15-н хүртэл эдгээр иргэний материалыг хүлээн авсан билээ.  Хөнгөлөлтөд хамрагдах татвар төлөгчдийн буцаан олголтыг хэзээнээс олгох талаар  тус газрын Татвар төлөгчтэй харилцах,  татварын хэлтсийн улсын байцаагч Н.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Татварын ерөнхий газраас орон сууц худалдан авсан болон оюутнуудын материалыг хянаж дууссан уу. Буцаан олголтыг хэзээнээс олгох вэ?

-Татвар төлөгчдийн материалыг хүлээн авах хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 15-нд дуусдаг. Энэ жил хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж тайлан хөнгөлөлт эдлэх материалуудыг  хүлээн авсан. Энэ хугацаанаас хойш Татварын алба татвар төлөгч иргэдийн тайлан, бусад суутгагчдын тайлантай тулган шалгаж цахимаар боловсруулдаг. Одоогоор татвар төлөгчдийн материалыг хянаж дуусаагүй байна. Татварын  ерөнхий газраас татвар төлөгчдийн ирүүлсэн тайланг хянаж, алдаатай байвал засварлуулах, орлогоо дутуу тусгасан бол гүйцээж тусгах зэрэг боломж олгож, иргэдэд утсаар мэдэгдэж байна.  Хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн иргэдийн материалыг энэ сарын 27-нд эцэслэн төрийн сан руу илгээнэ. Төрийн сангаас татвар төлөгчдийн тайланг хянаж, олгох хугацаагаа тодорхойлно.

-Татвар төлөгчид хэчнээн төгрөгийн буцаан олголт авах тооцоо байна вэ ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66.772 иргэн 38.7 тэрбумын буцаан олголт авах тооцоо байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34.868 иргэн 29.1 тэрбум, 31.904 татвар төлөгч 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн.

-Сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг эцэг эх нь авах эрхтэй. Түүнчлэн энэхүү 10 хувийн буцаан олголтоор сургалтын төлбөрөө хөнгөлүүлж болох уу?

Хуульд зааснаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх нь 10 хувийн  буцаан олголтыг авах эрхтэй. Эсвэл тухайн оюутан нь суралцахын сацуу ажил хөдөлмөр эрхэлж, орлогоороо татвар төлсөн бол энэ хөнгөлөлтийг эдэлж болно. Сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх боломжгүй.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүх оюутан хамрагдах боломжтой юу эсвэл?

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтын материалаа бүрдүүлээгүй оюутан, суралцагчдын тоог гаргах боломжгүй. Тодорхойлох аргагүй. Ер нь ийм төрлийн хөнгөлөлтөд хамрагдаагүй татвар төлөгчид байдаг. Эцэг эх нь тэтгэвэр тогтоолгосон, татвар төлөхгүй учраас буцаалт авахгүй. Мөн дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй. Учир нь хуульд өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдийн гэсэн заалт байгаа учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод  хамаарахгүй. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд ямар оюутан хамрагдах ёстойг журмаар тодорхой заасан учраас төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахгүй оюутнууд ч бий.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
601234
5 эможи

Б.гАНЭРДЭНЭ
2020-03-02 20:52
ХЭЗЭЭНЭЭС ОРУУЛАХ ВЭ
fqp4mpopbt
2020-02-08 05:23
keyboard_arrow_up