COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил

2019 оны 3 сарын 18

Arslan.mn

Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэх тул иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 

 

2019 оны 03 дугаар сарын 18-ны 20 цагаас 03 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар сэрүүсч 0-5 градус дулаан байна.

 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв, ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601232
0 эможи

4k05vvwnaj
2020-02-08 05:23
keyboard_arrow_up