COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргийн иргэдийн саналыг худалдаж авахаар мөнгө тарааж эхэлжээ

2019 оны 3 сарын 18

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт энэ сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдана. Тус сонгуульд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө. 

Харин энэ сонгууль хууль бусаар явагдах үйл ажиллагаа явагдаж эхэлснийг өнөөдөр мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд МАН болон Монголын ногоон намын төлөөлөл оролцлоо. Тэд АН-ынхан мөнгө тарааж эхэлснийг дуулгаж байна. Ингэхдээ иргэдийн овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, дансны дугаарыг цуглуулж эхэлсэн гэнэ. Тэгээд шөнийн цагаар Хаан банкны экспресс үйлчилгээг ашиглан иргэдийн данс руу урьдчилгаа мөнгө шилжүүлж байна. Мөнгө шилжүүлэхдээ иргэдтэй гэрээ байгуулж буйг мөн тэд хэллээ. 2016 оны сонгуулиар АН-ын хоёр төлөөлөгч ийм аргаар мөнгө тараасныг гурван шатны шүүх тогтоож, дахин сонгууль явагдахад хүргэсэн гэж ярив.

Arslan.mn

Хэдийгээр АН энэ  сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэн ч мөнгө тарааж буй хоёр бие даагч АН-ын гишүүд гэдгийг тэд хэлж байна.

Төлөөлөгч н.Ганцог “Ардчилсан нам 2012 оноос хойш долоон жил Баянзүрх дүүрэгт засаглаж байна. Баянзүрх дүүргийн 28 хороо хог новшиндоо дарагдсан. Хөгжлөөрөө нийслэлд хамгийн сүүлийн байрыг эзэлж байна. Бүтээн байгуулалт хийдэггүй юм гэхэд хог шороогоо цэвэрлэмээр байна” гэдгийг хэлж байна.

Мөн МЗХ-ын Баянзүрх дүүргийн салбар холбооны тэргүүн Ж.Энхбаатар “Шат шатны сонгууль мөнгөөр явагддаг боллоо. Сонголтоо хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ирээдүйгээ худалдаж байгаагаас ялгаагүй. Мөнгө өгвөл авах хэрэгтэй. Харин авчихаад таны ирээдүйн төлөө ажиллах хүнийг сонгооч гэж нийт залууст уриалмаар байна” гэж ярилаа.

Arslan.mn

 

SHUUD.MN

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601222
0 эможи

fqcoxx75co
2020-02-08 05:23
keyboard_arrow_up