COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ

2019 оны 3 сарын 18

Жолоодох эрхгүй, согтуу 47 “жолооч”-ийг 7-30 хүртэл хоногоор баривчилжээ Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16,17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.

Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Нийслэл хотын хэмжээнд мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг үзвэл тээврийн хэрэгсэл хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчихдөө автомашинуудтай мөргөлдөж, шүргэлцэж осол гаргаж байна.

Иймд жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, 1 хором хүлээж ТА БИ ТА гэх зарчмаар хөдөлгөөнд оролцвол аливаа уур бухимдал, стресс, осол үгүй хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Тухайлбал:

БЗД-ийн Цагдаагийн академийн өргөн чөлөө Жанжин клубийн хойд замд T.Pruis маркийн автомашин нь H.Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 47 хүн гэмтсэн,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Төмөртэйн бригад” гэх газар шороон замд тарктор хөдөлгөөнд оролцож байх үед нь зорчигч 11 настай, эрэгтэй О унаж амь нас нь хохирсон хэргийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 жолооч, 3 явган зорчигч осолд өртөж, холбогдсон байна. .

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601213
1 эможи

efs3t2n6ri
2020-02-08 05:23
keyboard_arrow_up