COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхшүр: Энэ оны эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогдсон

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байна. Хар тамхины хэргийн өнөөгийн нөхцөл байдал, үүнтэй хэрхэн тэмцэж буй талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа.

-Мансууруулах эм бодис, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл?

-2015 оноос Монгол Улс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхины хэрэглэгч орон болсон. Өмнө нь тээвэрлэгч дамжин өнгөрүүлэх орны тоонд ордог байсан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл залуужсан. Өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан.

-Насанд хүрээгүй хүүхэд, залуус хар тамхины хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь юу вэ?

-Тэд хар тамхины талаар мэдлэг дутмаг хэтэрхий сониуч занд хөтлөгдсөнөөр энэ хэргийн золиос болж байна гэж харж байгаа. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хувьд бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

- Иргэдийн дунд мансууруулах бодисыг зөвхөн хэрэглэсэн хүнд хуулийн хариуцлага тооцдог гэх ойлголт бий. Нийгэмд ашиг олох зорилгоор худалдаалсан, хил гаалиар дамнуулан гаргасан гэх мэт үйлдэл бүрт ямар нэгэн хариуцлага тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай, болон ерөнхий ангид тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг ямар зүйл ангиар нь зүйлчлэх вэ гэдгийг нь тодорхой тусгасан байдаг. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 7-15 зүйл ангид зааснаар оролцоо тус бүрээр ангилж хариуцлага хүлээлгэдэг.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Ямартай ч 2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан. Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хар тамхийг хэрэглэхийн сацуу зарж борлуулбал их хэмжээний мөнгөтэй болно гэх ташаа ойлголт нийгэмд бий болчихсон.

-Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэлээдгүй илрэх боллоо. Хилээр нэвтрүүлэх шинэ арга бүртгэгдлээ гэгдэх болсон шүү дээ?

-Гадаад улсаас Монгол Улсын хил гаалиар ачаа тээш болон биедээ хар тамхи тээвэрлэн оруулж ирэхээс гадна шуудан илгээмжээр Монгол Улсын иргэний хаягаар хаяглах шинэ аргаар хар тамхи оруулж ирэх тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. 

Жишээлбэл, Нигер Улсын иргэн гадаад улсаас ирсэн шуудан илгээмжийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь дайчлан баривчилж хар тамхийг илрүүлсэн. Энэ хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд тухайн иргэнийг яллагдагчаар татсан байгаа. Одоогоор олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн таван хэрэг бүртгэгдсэн байгаа.

-Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх багаж техникээр хэр хангагдсан бэ?

-Өнгөрөгч 2018 онд цагдаагийн байгууллага БНХАУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлдэг сүүлийн үеийн багаж, техникийг оруулж ирсэн. Энэхүү багаж нь уутны гаднаас бодисыг илрүүлэх боломжтой. Түүнчлэн тухайн вакуум орчинд үүссэн үнэрийг ч мөн тогтоох боломжтой төхөөрөмжөөр хангагдсан.

-Манай улсад ямар төрлийн хар тамхийг хилээр оруулж ирдэг вэ?

-Ихэвчлэн олсны ургамал, мөн “ice” гэж нэрлэгдэх мөсийг хилээр их оруулж ирдэг. Сүүлийн үед “LST” гэх шинэ төрлийн мансууруулах бодисыг хилээр оруулж ирэх тохиолдол элбэг болсон. Үүнийг хэрэглээд донтсон хүнд савлах, юм хэлбэлзэж буй мэт харагдаж мансуурдаг бодис юм. Энэ төрлийн мансууруулах бодисын хилээр оруулж ирсэн этгээдүүдийг саатуулснаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах үүднээс ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Сүүлийн үед илэрч буй олон улсын шуудан илгээмжээр орж ирж буй мансууруулах бодис нь Их Британи , Орос, Хятад, Герман зэрэг улсаас ирж байгаа. Иймд эдгээр улсуудтай харилцаа холбоо тогтоож цаашид энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийг гаргахгүй байх тал дээр хамтарч ажиллана. Мөн нэр хаяг нь тодорхойгүй шуудан илгээмжийг хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлэг болгож байна. 

Бидний зүгээс нийгэмд хар тамхины талаар ухуулга сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг. Үүнийг хоёроос дээш удаа хэрэглэсэн хүн цаашдаа донтох хэлбэрт шилждэг. Хар тамхинд донтсон этгээдийг шүүхийн захирамжаар албадан эмчлэх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-Хар тамхины хэрэгт холбогдоход нөлөөлж буй шалтгаан нь юу вэ?

-Манай улсад хар тамхийг үнэлдэггүй.Харин хар тамхичдын дунд үнэлгээ тогтсон байх жишээний. Тэд өндөр үнээр худалдаж авдаг. Тиймээс хүмүүс ашиг олох зорилгоор зардаг. Ерөнхийдөө шунахайн сэдлийн хүрээнд үйлдэгддэг. Цаашлаад найз нөхдөө таньж нөхөрлөөгүй гэх мэт олон хүчин зүйл энэ хэрэгт холбогдоход хүргэдэг.

-Хар тамхины хор хөнөөлийг хэрхэн харж байна вэ?

-Ямар төрлийн бодис хэрэглэснээсээ шалтгаалан хүний биеийн жин, хүйс, дархлаа зэргээс хамаарч бие махбодод шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл жин ихтэй, дархлаа сайтай хүнд архийг уувал бага зэргийн нөлөөлөл үзүүлдэг. Харин эсрэгээ жин багатай, дархлаа муутай хүн бол маш хурдан мансуурах тохиолдол бий. Хүний бие организмд өөрөөр нөлөөлдөг гэсэн үг. Донтсон тохиолдолд хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй их хохирол учруулдаг. Цаашлаад амь насанд заналхийлдэг.

-Иргэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаар хэр мэдлэгтэй байдаг юм?

-10 жилийн хүүхэд хар тамхи гэгчийг мэдэж байна. Үүнийг хэрэглэвэл мансуурдаг гэдэг ойлголттой. Монголын газар нутагт ургадаг ургамал шүү дээ гээд мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч сониуч зангаасаа болж энэ төрлийн хэрэгт холбогддог.

-Монгол улсад зэрлэгээр ургадаг ургамлын хууль бус хэрэглээнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь нууц далд аргаар үйлдэгддэг. Далд хэлбэртэй гэмт хэрэг юм. Хэрэв байгальд ургаж байгаа ургамлыг түүсэн гэж үзэж байвал үгүй энэ нь зөрчилд тооцогдоно. Учир гэвэл хар тамхины өвс хортой гэдгийг мэдсээр байж түүвэл энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601141
1 эможи

hqj7g7vc33
2020-02-08 05:22
Зочин
2019-03-17 12:05
АРЫН ХААЛГАНЫ МӨРДӨС! АРД ОЛНЫ ЭГДҮҮЦЭЛ!
keyboard_arrow_up