COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019“ РЦНК-д өнөөдөр нээгдлээ

2019 оны 3 сарын 14

Arslan.mn

"Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам БСШУЯ-тай хамтран ОХУ-ын их дээд сургуулиудад суралцуулах горилогчдын дунд сонгон шалгаруулалт явуулах ерөнхий операторын үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр үндэсний боловсролын үйлчилгээний танилцуулах үзэсгэлэн болох "Оросын боловсролын үзэсгэлэн 2019" арга хэмжээний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Жил бүр дэлхийн улсуудаас 15,000 орчим оюутан ОХУ-д тус улсын төсвийн хөрөнгөөр, тэтгэлгээр суралцдаг байна. Тус ажлын төлөвлөгөөний дагуу Монгол Улсад 2018 онд хамгийн их буюу 500 хуваарь ирсэн бол 2019 онд ч мөн энэ тоо хэвээр байгааг зохион байгуулагчид онцлон танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан энэ жил болоод цаашид ОХУ-д элсэгчдэд оросын их, дээд сургуулиудын суралцах нөхцөл, амьдралын нөхцөл байдалтай танилцах боломж олгох зорилготойгоор "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөөлөгчийн газар Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг /РЦНК/ түшиглэн гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Үндэсний боловсролын үйлчилгээний танилцуулах үзэсгэлэн болох "Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019" дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын тэргүүлэх 20 гаруй их, дээд сургууль оролцох бөгөөд манай улсад ажиллаж буй монгол, оросын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, их дээд сургуулиудын бакалавр, магистрын түвшний оюутнууд болон ОХУ-ын их, дээд сургуулиудын төгсөгчид оролцох тул сонирхогчдод хүссэн асуултаа тавих боломжийг олгож байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601117
0 эможи

yuzsrtnp8m
2020-02-08 05:22
keyboard_arrow_up