COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үл ялих зүйлээс маргаж, эхнэрийнхээ цээжинд хутгалжээ

2019 оны 3 сарын 11

 

Цээжин тус газраа хутгалуулсан 41 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 9-нд иржээ.

Дуудлагын дагуу цагдаа нар очиж шалгахад, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ үл ялих зүйлээс маргаж, улмаар биед нь мэсээр гэмтэл учруулжээ.

Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн хүндрүүлэх нөхцөлтэй 11.7-т заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар хариуцлага татах аж.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601018
0 эможи

keyboard_arrow_up