COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Эрдэнэтөгс: УБТЗ-д хоёр жилийн хугацаанд 62 осол гарсан

2019 оны 3 сарын 11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд УБТЗ-д шалгалт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс дараах зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрөөс МХЕГ-аас УБТЗ-д шалгалт хийхээр боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тийм. МХЕГ-аас Төлөвлөгөөт шалгалтын хуваарийг жил бүрийн арванхоёрдугаар сард гаргадаг. Ингэхдээ шалгалтад хамрагдсан хугацааг хардаг юм. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замд шалгалт огт хийгдээгүй. Хоёрдугаарт, сүүлийн хоёр жилийн байдлаар 62 удаагийн осол аваар гарсан. Уг ослын 22-ыг нь үйлдвэрлэлийн осолд хамруулж үзсэн. Харин үлдсэнийг нь тооцоогүй. Энэ нь эрсдэл төдий чинээ байгааг харуулж байна. Түүнчлэн МХЕГ-аас гаргасан эрсдэлийн үнэлгээгээр тус байгууллага өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс шалгалт оруулахаар шийдсэн юм. Шалгалтаа төлөвлөөд иртэл УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хоёр ч удаа оруулахгүй гэсэн бичгийг бидэнд ирүүлсэн. Уг тайлбартаа “Монгол-Оросын хамтарсан байгууллага. Оросын талаас зөвшөөрөл аваагүй бол оруулж болохгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс тус газрыг шалгах зөвшөөрлийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Салбарын яамнаас зөвшөөрөл өгсөн тул шалгалт хийхээр болсон тухай удирдамжийг өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад танилцууллаа. Үүний дагуу шалгалт хийхийг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахгүй гэсэн. Яагаад санхүүгээ шалгуулахгүй гэснийг нь ойлгохгүй байна.

-Ямар үндэслэлээр шалгуулахгүй гэсэн юм бэ?

-Хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас заавал хоёр талын хамтарсан шалгалт байх ёстой гэсэн. Хамтарч шалгах асуудал бол тус байгууллагын дотоод асуудал гэж ойлгож байгаа. Мөн 1949 оны гэрээний тухай бидэнд ярьж байна лээ. Уг гэрээгээр Монголын хууль тогтоомжийг адил хэмжээнд мөрдөнө гэж заасан байдаг. Монголын хууль энэ байгууллагаас илүү зүйл шаардаагүй.

-Хэдэн жилийн дараа дахин шалгалт орж байгаа юм бэ?

-Таван жилийн дараа УБТЗ дахин шалгалтад орох гэж байна.

-Хоёр жилийн хугацаанд 62 удаагийн осол, аваар гарсан гэж байна. Ослын улмаас хэдэн хүн нас барж, хэд нь хөдөлмөр эрхлэх чадамжаа алдсан бэ?

-Ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.

-Өмнө нь шалгалтаар ямар зөрчил илэрч байсан бэ?

-Шалгалтаар ээлжийн олговор, нөхөн олговор, үйлвэрийн осол зэрэг маш олон зөрчлүүд илэрч, хамтран ажиллаж байсан.

-Уг нь салбарын сайдын зүгээс шалгалт хийхийг зөвшөөрсөн. Гэтэл УБТЗ-ын санхүүг шалгуулахгүй гэсэн байна. Санхүүгээ шалгуулахгүй гэсэн гээд зүгээр өнгөрөөх үү. Дараагийн алхам юу вэ?

-Үгүй. МХЕГ-ын зүгээс хуулийн дагуу чадах чинээгээр л шалгана.

-Шалгалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу сарын хугацаанд үргэлжилнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601001
0 эможи

nsnuq8xohh
2020-02-08 05:21
keyboard_arrow_up