COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Согтуу жолооч галт тэрэгтэй мөргөлджээ

2019 оны 3 сарын 11

Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэг 15.12 цагт Ерөө сумаас 10 гаруй километрийн ойролцоо зорчиж явсан “Тоёота” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөжээ.

Осол гарах үед дээрх авто машины жолооч О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд гарамгүй газрын хашааг дайрч улмаар галт тэргэтэй мөргөлдсөн нь энэ юм.
 
Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормослож зогссон ажээ. Осол гаргасан жолооч О нь тухайн үед Ерөө голын орчимд гэр бүлийн хамтаар загасчилж явахдаа архи хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцжээ.

Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл, гэмтэлгүй байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600980
2 эможи

2fdutm2v2h
2020-02-08 05:21
Gorgeous porn movies in hd quality - https://x-movies.net/sex-video/my-daddy-secrets-hd/
keyboard_arrow_up