COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-Д гэрээгээр ажиллах иргэдийг маргааш бүртгэнэ

2019 оны 3 сарын 10

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг маргааш бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. 

Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг албаныхан онцолсон.

Цахим бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.

Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Бүрдүүлэх материал

  • Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
  • Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
  • Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
  • Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
  • Өөрийн биеэр бүртгүүлэх

Анхаарах зүйлс

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-аас 39 настай байх
  • Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
600977
3 эможи

mosllxu9hp
2020-02-08 05:21
suwdaa suk
2019-03-11 14:32
yaj bvrtgvvleh be hayg n bnuu
мѳнхтѳр
2019-03-11 01:50
цахим хаяг нь юу юм
Батдолгор
2019-03-10 19:47
гаргаад ѳгч
Zochin
2019-03-10 15:42
Umnu bvtgvvlj tentssen hvmvvs n ybaagvi l bdgiin bnlee..ene tal deere anhaarch ajilahgvi bj jil bolgon l mungu ugaah yumdaa
эркаа
2019-03-10 15:28
бүртгэх хаяга нь ямар хаяга байгаам болдоо
Uugnbayr
2019-03-10 14:52
Sain
Өмнөговь
2019-03-10 14:48
Оюунтолгой ингэж оочирлож ажилчид авдаг ч болоосой. Гэр бүлийн салалт байхгүй бно
keyboard_arrow_up