COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, амьдарч буй гэрт нь нэгжлэгэд үндэслэн баривчилсан

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас  цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн ахлах комиссар Ч.Жаргалбаатар: 

Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан иргэн Л.Бямбааг АТГ-ыг хууль зөрчин хүнийг хорьсоноос болж тухайн иргэн амь насаа алдсан хэмээн мэдэгдсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Талийгаачтай холбоотой мөрдөн шалгах ажил явагдаж байх хугацаанд буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын дуудах хуудсаар талийгаачийг дуудаж ирүүлсэн. Тодорхой хугацаанд гэрчийн мэдүүлэг аваад, зайлшгүй зарим газарт нэгжлэг хийх шаардлага гарсан. Ингээд прокурорын зөвшөөрөлтэйгээр талийгаачийн гэр, ажлын байр, зуслангийн байранд тухайн өдрийн 14-21 цагийн хооронд нэгжлэг хийсэн.

Нэгжлэгийн явцад хэрэгт холбогдол бүхий баримтууд хураагдсан. Ингээд тэдгээр баримтуудыг үндэслэл болгоод тухайн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэл тогтоогдсон. Ингээд тухайн шөнийн 23:58 цагт сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолоо үйлдсэн. Прокурорт хянуулсан. Прокурор 00:40 цагт хэргийн материалтай танилцаж, зөвшөөрөл олгосон. 

Үүний дараа талийгаачийг 461 дүгээр анги буюу баривчлах байранд бид хүргэсэн. Тухайн хэрэгт 4-5 хүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байсан. Прокуророос саналыг хүлээж аваад, хэргийн нотлох баримт хангалттай цугларсан гэж үзээд хэрэгт тухай нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах тогтоол үйлдээд бидэнд ирүүлсэн.

Ингээд сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17:10 цаг гэхэд шүүхэд хүргэсэн. Тухайн өдөр 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу процесс зөрчилгүй бүрэн хийгдсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг хүлээгээд 48 цагийн хугацаа дуусч, суллаж авъя гээд очиход нас барсан байдалтай олсон гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
600739
5 эможи

g1zwbw37bp
2020-02-08 05:20
keyboard_arrow_up