COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх музейн ХАЯГ, ЦАГИЙН ХУВААРЬ

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах болсон бөгөөд энэ дагуу 2019 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

Энэ жил халдварт өвчин түгээмэл байгаатай холбогдуулан 10 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүй юм. 

Ингээд үнэгүй үйлчилгээ үзүүлэх музейн цагийн хуваарийг танилцуулж байна. 

Музейн нэр

Ажиллах цагийн хуваарь

Утас

Хаяг

1.             

Үндэсний музей

09:00-18:00 /сүүлийн хүнийг 17:00 цагт оруулна/

70110911,

326802

Засгийн газрын ордны баруун талд

2.             

Монгол цэргийн музей

10:00-17:00

261782

Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд,  ИЗИС-н чанх урд

3.             

Богд хааны ордон музей

10:00-16:15

343071

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд 

4.

Үлэг гүрвэлийн төв музей

10:00-17:00

/цаг цайны цаг 12:00-13.00/

70000171

Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей

 

5.             

Уран зургийн галерей

09:00-17:30

327177

Соёлын төв өргөөний зүүн талд

6.             

Чойжин ламын сүм музей

10:00-16:30

328547, 324788

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

7.             

Театрын музей

09:00-17:30

311320

Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

8.             

Улаанбаатар хотын музей

09:00-18:00 сүүлийн хүнийг 17:30 цагт оруулна

456799

Бөхийн өргөөний зүүн талд

9.             

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

10:00-17:00

326061

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

10.          

"Хөшөө Цайдам"музей

09:00- 17:00

 99995705

Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг

11.          

"Эрдэнэзуу" музей

09:00-17:00

 91995191

Эрдэнэ толгой баг, Хархорин сум, Өвөрхангай аймаг

12.

"Хархорум" музей

09:00-17:00

70327808

Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600736
3 эможи

Зочин
2019-03-02 11:15
Ер нь монгол улсын харьяалалтай бүх "МУЗЕЙГ" -үнэгүй болгож ,ганцхан гадаадын "ЖУУЛЧИД "-аас л төлбөр авбал зүгээрсан даа БААТАРБИЛЭГ -сайд аа ,хүүхэд багачууд ,сургууль цэцэцрлэгүүд дуртай цагтаа очоод үнэгүй ордог байх хэрэгтэй шүү дээ та минь
keyboard_arrow_up