COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НХЭГ: 300 гаруй нээлттэй ажлын байранд урьж байна

2019 оны 3 сарын 01

НХЭГ: Иргэн та ажил хайж байна уу? Холбоотой Зураг

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөр дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 9 төрлийн багц үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг.

Тус төв нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг арга хэлбэрээр, таатай орчинд хүргэхийг эрхэмлэн ажилладаг ба Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд ажлын байрны өдөрлөг, ажлын шууд ярилцлага зэрэг үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж байна.

Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд 2018 онд 42 удаа ажлын байрны өдөрлөг зохион байгуулж, 297 мэргэжлийн 3571 ажлын байранд 1700 иргэн шууд ярилцлагад орсноос 20 гаруй хувь нь тэнцэж тухайн өдрөө ажилд орох мэдэгдэл авсан байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд “Жигүүр гранд групп”, “Гоёо” компаниудтай  хамтран  2019 оны 03 дугаар сард 4 өдрийн турш “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр  нийт 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

Барилга үйлдвэрлэлийн салбарт 1989 оноос хойш тасралтгүй 30 жил үйл ажиллагаа явуулж буй “Жигүүр гранд групп” ХХК-иас зарласан заслын инженер, угсралтын инженер, угсралтын мужаан, плитачин, нарийн мужаан, арматурчин, тавилгын мужаан, барилгын туслах, тохижилтын ажилтан, нимгэн төмөрчин, цонхны мужаан, кранист, үйлчлэгч /барилгын/, өрлөгчин зэрэг 14 ажил, мэргэжлийн 150 гаруй ажлын байрны өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд болно.

Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон ажил олгогч “Гоёо” ХХК-иас зарласан нягтлан бодогч, төлөвлөлтийн менежер, программист инженер, зохион бүтээгч инженер, технологич инженер, чанарын инженер, харилцааны менежер, худалдааны зөвлөх, угтагч, дулаан агааржуулалтын инженер, цахилгаанчин, сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин /кеттельчин/, гар оёдолчин, ээрэх машин баригч, нөхөн засагч, индүүчин, тусгай зориулалтын машины оператор, жолооч, чанар шалгагч тооцоо гаргагч зэрэг 20 ажил, мэргэжлийн 160 гаруй ажлын байрны өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна үйлчилгээний таатай орчин, нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Арга хэмжээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2019 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 75111896 дугаараас лавлана уу.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600728
1 эможи

km3mu9mu38
2020-02-08 05:20
keyboard_arrow_up