COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНЫ ТАТВАРЫН МЭДЛЭГТ: Татвар төлөгч та татварын тайлангаа хэрхэн бэлтгэх вэ ?

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

Татвар төлөгч Танд зориулан татварын тайлантай холбоотой татварын алба, татвар төлөгчдийн хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон эрх, баримтлах зарчим, харилцааны талаарх мэдээллийг бэлтгэлээ. 
Татвар төлөгч таны ирүүлсэн татварын тайланг татварын албаны нэг цэгийн үйлчилгээний улсын байцаагчид хүлээн авна. 
Татварын албаны улсын байцаагч нь татвар төлөгч тантай Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шударгаар харилцахаа илэрхийлж, тайлан хүлээн авах явцад баримтлах журам, зарчим, таны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тайлбарлаж өгнө.
Татварын алба таныг илүү ч үгүй, дутуу ч үгүй төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлж, төлөхөд тань бүхий л талаар тусална. Татварын алба, түүний ажилтнууд татварын хууль, тогтоомжийг шударгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдэгт та итгэлтэй байгаарай.
Татварын алба татварын хууль тогтоомжийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш мөрдүүлэх, татвар төлөгчдийг татварын аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, улмаар татварын систем шударга байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно.

НЭГ. ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ ?

- Та татварын хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үндэслэн татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээгээ өөрөө үнэн зөв тодорхойлж, татварын тайланг үйлдэнэ. 
- Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарсан байна. 
- Тайлангийн тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр гаргаж, тайлангийн хугацааг тэмдэглэсэн байна. 
- Тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тайланд «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх ба энэ тухай үндэслэлээ тайлбарласан байх нь зүйтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600725
0 эможи

f9mx3v7a4b
2020-02-08 05:20
Gorgeous porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/ass-parade---luna/
keyboard_arrow_up