COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: МҮХАҮТ-ын XX их хурал болж байна

2019 оны 2 сарын 28

Arslan.mn

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Тус хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, дээд байгууллагын сонгууль явагдах юм.

МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилд удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. 

Тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм. 

Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

•МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

•Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан

•МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

•МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600680
0 эможи

pl3zgk8nhe
2020-02-08 05:20
keyboard_arrow_up