COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Юнивишн” компани хэрэглэгчийнхээ багцыг зөвшөөрөлгүй өөрчилж хоёр жил илүү мөнгө авчээ

2019 оны 2 сарын 28

Arslan.mn

“ЮНИВИШН” КОМПАНИЙН ЗАРИМ ХЭРЭГЛЭГЧИД ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ НЭМЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ МЭДЭЭГҮЙ БАЙНА-

Монголд анх удаа Iptv, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани өдгөө асуудлаас салахаа байв. Энэ нь тус компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх асуудалд хойрго хандсан хэвээр байгаатай холбоотой. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 01-ны өдөр “Юнивишн” компани үйлчилгээний төлбөрөө нэмснийг хэрэглэгчид нь мэдэлгүй нэг сарын дараа мэдэж багагүй асуудал үүсч байлаа. Тухайн үед 29900-гийн багц 33900, 39900-гийн багц 43000, 54900-гийн багц 58000, 89900-гийн багц 93000 төгрөг болсон байдаг. Ийнхүү үнээ нэмсэнд хэрэглэгчид нь бухимдаж ШӨХТГ болон хэвлэл мэдээллийн байгууллагад гомдлоо мэдүүлж багагүй асуудал үүсгэж байлаа.

Энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад “Юнивишн” компани үйлчилгээнийхээ төлбөрийг нэмсэн гэдгээ хэрэглэгч нартаа дахин мэдэгдээгүйн улмаас нэгэн иргэн эдийн засгаараа хохирсон талаар фэйсбүүктээ бичжээ. Тухайн иргэний мэдээлллийг уншсан хэрэглэгчид үйлчилгээнийхээ багцыг шалгатал өнөөдрийг хүртэл илүү төлбөр төлж байснаа мэджээ. Эдгээр иргэдтэй “Юнивишн” компани гэрээгээ шинэчилж хийгээгүй, үйлчилгээний төлбөр нэмэгдсэн талаар нэг ч үг дуулгаагүй, зөвшөөрөл авалгүй дур мэдэн багцын үйлчилгээг нь сольсон.

Хэрэглэгчид нь тусгай дугаараар нь холбогдож лавлахад “Манай байгууллагын 29 мянган төгрөгийн багц байхаа болиод гурван жилийн хугацаа өнгөрч байна. Энэ багц одоо 33 мянган төгрөг болсон. Тухайн үед багцын үнийг нэмэгдэхээс нэг сарын өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байгаа. Уг мэдэгдэлийг хэрэглэгчид рүүгээ нэг бүрчлэн мессежээр илгээх боломжгүй. Учир нь мессеж олон нийтийн хэрэгсэл биш. Энэ хугацаанд илүү төлсөн төлбөрийг нөхөж өгөх боломжгүй” гэх хариултыг өгчээ. Мөн гомдлоо өөрийн биеэр, ажлын цагаар төв оффис дээр ирж өгөх боломжтой гэжээ. Тиймээс “Юнивишн” компанид гомдолтой хэд хэдэн хүн манай редакцийн утас руу холбогдож албан ёсны тайлбар авч өгөхийг хүссэн юм.

-МЭДЭЭЛЛЭЭ БИТГИЙ ГАРГА, ГЭРЭЭ ХИЙЕ-

Бид “Юнивишн” компанитай холбогдоход мэдээллийн баазаа шалгаж үзчихээд эргэж холбогдохоор болсон юм. Энэ хооронд таньдаг хүмүүсээрээ дамжуулан бидэнтэй холбогдон “Мэдээгээ битгий гарга, гэрээ хийе” гэх мэтээр мэдээлэл хүргэхэд саад болж байсан юм.

Биднээс татгалзсан хариу авсныхаа дараа редакцийн утас руу залгаж “Манай компанийн 29 мянга 900 төгрөгийн багц 33 мянган төгрөг болсоныг мэдээгүй. Хоёр жилийн хугацаанд илүү төлбөр төлсөн гэх гомдол одоогоор нэг ч хэрэглэгчээс ирээгүй байна. Тиймээс танай байгууллага эх сурвалжаа нягтлах хэрэгтэй болов уу. Та бүхэн яриад байгаа сэдвээрээ мэдээлэл бэлтгэвэл фактын хувьд жаахан алдаатай болох гээд байна. Хоёр жилийн хугацаанд илүү төлбөр төлсөн хэрэглэгчдэд мөнгийг нь буцааж өгөх боломжгүй. Гэрээн дээрээ заасан байгаа” гэх тайлбарыг өглөө.

Ер нь “Юнивишн” компанитай холбоотой асуудал үүргээр дуусахгүй. Интернэт хурдны тал дээр хамгийн удаанаараа дуудуулаад сурчихсан. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй. Олон баяр давхацсан үеэр төлбөрөө сэмхэн нэмдэг. IPTV хүлээн авагч хар хайрцагаа хоёр жил тутамд шинэчлэн өмнө нь зүгээр ажиллаж байсан төхөөрөмжийг ажилуулахгүй гацаадаг гэх мэт гомдлыг хэрэглэгчид нь олон нийтийн сүлжээн дэхь хуудсуудад нь бичдэг.

“Юнивишн” компани энэ удаад ч гэсэн НӨХӨЖ, УХРААЖ үзэх үйлчилгээнийхээ төлбөрийг нэмж байгаагаа фэйсбүүкийнхээ албан ёсны пэйж хуудсанд тавиагүй байна. Уг нь хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 8.2 дахь заалт дээр “Юнивишн” компани хэрвээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифтай холбоотой өөрчлөлт орсон тохиолдолд арваас доошгүй хоногт мэдээллийн хэрэгсэл, өөрийн боломжит сувгуудаар хүргэнэ” гэж заасан байдаг. Бид энэ талаар асуухад “Таван жилийн өмнө IPTV тавиулсан хэрэглэгч нартаа нөхөж, ухрааж үзэх үйлчилгээг 50 хувь хямдруулсан байсан. Энэ хугацаа хоёрдугаар сараар дуусгавар болж ирэх сарын 01-нээс үйлчилгээний төлбөр нэмэгдэж 5000 төгрөг болж байгаа” гэв. “Юнивишн” компанийн хэрэглэгчдэд дахиад л төлбөр мөнгөний асуудал үүсэх нь...

image

image

Эх сурвалж: medee.mn М.Амаржаргал 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600658
1 эможи

usahk91z50
2020-02-08 05:20
би
2019-02-28 16:09
Юнивишн арай дэндүү шүү компаны удирдлага байдаг бол одоо арга хэмжээ авах болсон. Анх манайх юнивишн тавтулахад 1 сарын ямарч билээ эрх бэлэглэлээ гээд л мессеж ирсэн манайх тэрийг нь ч хэрэглээгүй тэгсэн 2 дахь сараас нь тэр бэлэглэсэн эрх нь төлбөр дээр нэмэгдэж гараад эхэлсэн. Тэгээд ярьсан чинь өөрсдөө бэлэглэлээ гээд байсан тэр эрхээ нэмэлт төлбөр гээд нэмээд оруулдаг юм байна лээв Ингэж ард иргэдийг луйварддаг аргатай. Бас би Юнивишн тавиулаад 1 жил гаран болж байна гэтэл манай бокс суваг болгон дээр гацдаг байсан би 77118811 руу маш их залгаж ярьж хэлсэн боловч ямарч арга хэмжээ авдаггүй Дарханы дарга гээд нэг залуутай өчнөөн хэрүүл хийж байж хар төхөөрөмжөө /хуучин төхөөрөмж авчирч сольсон/ солиулсан /2018 оны 9-р сарын эхээр/ боловч одоо гацдаг/1-2 минут хэртэй/ хэвээрээ би одоо бүр цөхөрсөн хаана ч хандаад нэмэргүй гацсан зурагтаа үзээд суудаг болсон. Юнивишны харилцааны газрын захирал гэх мэт хүмүүс байвал арга хэмжээ авч гацдаггүй төхөөрөмж тавьж өгч тус болно уу. Баталгаат хугацаа дуусаагүй болно. Аргаа барж цөхөрсөн хэрэглэгч /88094800/
Зочин
2019-02-28 10:07
Юнивишн компани нь хэрэглэгчийн санал хүсэлтийг байнга боож хаадаг. Өөрсдийн үйл ажиллагаанд дэм болох зорилгоор хэрэглэгчийн зүгээс санал бодлоо илэрхийлэхэд хүлээж авдаггүй. Жишээлбэл : маш сонирхолтой нэг сувгийг нэмж оруулах талаар 2 жил санал хүсэлтээ илэрхийлэхэд даапалж бгаа юм шиг тэр сувгаа оруулчихаад цоожтой заавал төлбөртэй болгочихдог. Өрсөлдөгч байхгүйг далимдуулж маш их дарамт шахалттай үйлчилгээ үзүүлнэ. Шинэ өрсөлдөгч гарч ирээсэй гэж хүсэж бн.
Зочин
2019-02-28 09:52
Үндсэн суурь төлбөр нэмэгдсэн талаар болон сая ухраах үйлчилгээний иэмэгдэлийн талаар байнга юнившинтэй утасаар ярьж гомдол гаргадаг байсан. Гэвч урдаас байнга ойлгомжгүй тайлбар тавьдаг юм билээ. Юнившин үнэхээр хог болсон үйлчилгээтэй болсон.
keyboard_arrow_up