COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Махбалын гэм бурууг шүүх хурал 3-р сарын 18-н хүртэл хойшиллоо

2019 оны 2 сарын 27

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.02.27/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшиллоо. 

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Бид шүүхэд 10 гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэгэн ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа. Тиймээс гэрч шинжээч нарыг оролцуулах, хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас шүүх хуралдаан гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшиллоо." гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600626
1 эможи

4u4eyium2j
2020-02-08 05:20
Зочин
2019-02-27 12:14
ene nuhur bayrii udur taaruulj yl zawshih geed bga ymu yug huleedeg ym ajliin bairan deeree arhi uuj hun alj toglodog nuhur adr tumen haraad suuj bga
keyboard_arrow_up