COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

2019 оны 2 сарын 26

Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  “Чадварлаг хамт олон - 2019” цогцолбор тэмцээний Сагсан бөмбөгийн аваргууд өнөөдөр тодорлоо.

Энэ сарын 22-нд эхэлсэн тус тэмцээн жил бүр 8-9 төрлийн урлаг, спортын төрлөөр алба хаагчдын авьяас, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог бөгөөд энэ жил боулинг, усанд сэлэлт, сагсан бөмбөг, буудлага, унадаг дугуй, шоу энтертайнмент зэрэг 10 төрлөөр 13 баг өрсөлдөж долоодугаар сард аварга баг, хэлтсээ тодруулах юм.

ТЦА-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, “Зургаадахь жилдээ болж буй тус тэмцээнд жил бүр алба хаагчдын ур чадвар, чансаа өсөн нэмэгдэж, илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Зохион байгуулалт ч сайжирсан. Тус тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах ач холбогдолтой” хэмээв. 

“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 5-н баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрлийн тэргүүн байрт Захиргааны удирдлагын хэлтсийн "Оргил" баг, дэд байрт Хан-Уул дүүргийн ЗЦХ-ийн "Туул" баг шалгарсан бол гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ-ийн "Цамба" баг тодорлоо.

Харин эмэгтэй төрлийн тэргүүн байрт Төв байрны алба хаагчдын нэгдүгээр баг, дэд байрт Дүүргүүдийн ЗЦХ-ийн алба хаагчдын баг шалгарсан бол, гутгаар байрт Төмөр замын цагдаагийн газрын баг тодорсон байна.

Мөн эрэгтэй “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ-ийн тамирчин, ахлах ахлагч Н.Батбаяр, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Хан-Уул дүүргийн ЗЦХ-ийн багийн тамирчин, дэд ахлагч Л.Болорсолонго, “Алсын шидэлтийн аварга”-аар ОНХЗХХ-ийн гэрээт тасгийн зохицуулагч, дэслэгч Э.Батбаатар нар шалгарч өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагнал хүртэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600598
0 эможи

sjup6p2s0g
2020-02-08 05:19
keyboard_arrow_up