COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Үндэсний зөвлөх” шалгаруулж авна

2019 оны 2 сарын 26

Холбоотой Зураг

Цагдаагийн ерөнхий газар Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд шинээр хийгдсэн “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан” болон цагдаагийн байгууллагын мэдээллийн системийн уялдаа, үйл ажиллагаа, ашиглалтад үнэлгээ өгч, дүн шинжилгээ хийх “Үндэсний зөвлөх” шалгаруулж авна.

​​​​​​​ Тавигдах шаардлага:
  • Мэдээллийн технологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Аудит хийх эрх бүхий мэргэжилтний сертификаттай байх /ISACA/;
  • Мэдээллийн системд мониторинг хийх, дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах чиглэлээр төрийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшилд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан туршлагатай байх;
  • Тулгамдсан асуудлыг шуурхай, оновчтой шийдвэрлэж чаддаг, гаргасан шийдвэртээ хариуцлага үүрч ажиллаж чаддаг байх;
  • Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, аман болон бичгийн орчуулга хийх өндөр чадвартай байх;
  • Албан бичиг боловсруулах, тайлан бичих, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.

 

 Холбоо барих:

Цагдаагийн хошууч А.Мөнхсувд, утас 99019995, и мэйл хаяг amunkhsuvd@yahoo.com

Цагдаагийн хошууч Д.Болор, утас 99296364, и мэйл хаяг bolor2215@gmail.com

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600594
0 эможи

v8y9va9xh6
2020-02-08 05:19
Зочин
2019-02-26 17:23
нэгэн худалч байжих гэсэн нөхөр л шургалж ороод мөнгө хүүлж өгнө дөө. шударга нэг нь зүглэх үү?
keyboard_arrow_up