COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

2019 оны 2 сарын 26

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал хугацаанд “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүэлх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирч байгаа эсэх, тохироогүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах чиглэлд АТҮТ-ийн салбартай хамтран ажиллаж байна.

Хяналт шалгалтаар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” мөн MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 болон 14.7.14 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож ажиллаж байна.

Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг бөгөөд үүнээс шалтгаалж ослын үед автомашин шатах, дэлбэрэх зэрэг аюултай байдаг. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүрэн хангасны дараа хөдөлгөөнд оролцож хэвшихийг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600583
0 эможи

7gtnpyim1i
2020-02-08 05:19
keyboard_arrow_up