COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“НӨАТ-ын урамшууллыг ирэх долоо хоногт олгож магадгүй“

2019 оны 2 сарын 25

Arslan.mn

НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй 60 мянга гаруй иргэн бий. Буцаан олголтоо аваагүй иргэдийн урамшууллыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн бүртгэлийн мэдээлэл баталгаажсан уу. Хэдийгээр урамшууллыг олгох вэ?

-2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо Голомт, Хасбанкаар урьдчилж авсан 64.266 иргэн мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 5.1 дэх заалтын дагуу дахин нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн 382 иргэний буцаан олголтын гүйлгээ Монгол банк руу шилжээгүй. Татварын албанаас дээрх иргэдийн буцаан авалтыг дахин нягтлан шалгаж үзээд 2019 оны 01 дүгээр улиралд багтаан оруулахаар ажиллаж байна. Монгол банк руу гүйлгээ шилжүүлсэн иргэдээс нэр дансны зөрүүтэй, тухайн банкны данс идэвхгүй буюу хаагдсан, эсвэл дансаа буруу бичсэн шалтгаанаас үүдэн 15.964 иргэний гүйлгээ буцаагдсан. Гүйлгээ буцаагдсан иргэд өөрийн аккаунтаар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийн хэсэгт хувийн мэдээллээ засварлах боломжтой байгаа. Тодруулбал,  гүйлгээ буцаагдсан иргэдийн тухайд мэдээллээ засварлах эрхийг нь нээсэн. Одоогоор 1753 иргэн мэдээллээ засварласан байна. Эдгээр иргэний 246.4 сая төгрөгийн буцаан олголтыг олгохоор Монгол банк руу гүйлгээг дахин шилжүүлсэн. Товчхондоо, 15.664 иргэний гүйлгээ буцсанаас мэдээллээ засварласан 1753 иргэн байна гэсэн үг. Үлдсэн 14.211  мэдээллээ засварлах шаардлагатай. Одоогоор мэдээллээ шинэчлээгүй байна.

– “Хасбанк”, “Голомт” банкаар 2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо урьдчилан авсан иргэдийн мөнгө хэзээнээс дансанд нь шилжих бол?

–  “Голомт” болон “Хас банк”-аар НӨАТ-ын буцаан олголтоо урьдчилан авсан иргэдийн үлдсэн урамшууллыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Миний зүгээс ирэх долоо хоногт байх  гэж харж байна.

– Иргэдийн зүгээс и-баримттай холбоотой ихэвчлэн ямар гомдлыг ирүүлж байна вэ?

– Татварын ерөнхий газарт хандаж байгаа иргэдийн дийлэнх нь и-баримтаа бүртгүүлэхдээ аж ахуй нэгж илгээгдээгүй төлөв болон үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөвийг хэрхэн засварлах вэ гэсэн гомдол, саналыг тавьдаг. Нийт гомдлын дийлэнх хэсгийг ийм санал эзэлж байна. Үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөв гарч ирсэн тохиолдолд түүнийг засварлахдаа тухайн баримтын эх хувь буюу баримтад байгаа дахин давтагдашгүй төлбөрийн дугаар/ДДТД/ болох 33 оронтой тоог оруулж системд илгээхэд тухайн баримт засварлагдаж, илгээгдэнэ гэсэн үг. Хэрэв тухайн үнийн дүн зөрүүтэй баримтаа засварлаж илгээгээд байхад “үнийн дүн зөрүүтэй” гэсэн төлөв нь хэвээр байвал 1800-1288 дугаарт холбогдож гомдлоо бүртгүүлэх шаардлагатай гэсэн үг. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт үнийн дүн зөрүүтэй байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.

-Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж байгууллага худалдааны төвүүд татвар төлөгчдийн баримтыг бүртгүүлсэн зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага тооцож ажилладаг вэ?

– НӨАТ-ын буцаан олголт нь худалдан авагч зөвхөн өөртөө зориулж худалдан авалт хийсэн тохиолдолд бодогдож, урамшууллыг олгодог. Бизнес эрхлэгчид болон тухайн компанид хамаарал бүхий этгээд буюу компаний ажилтан түүний эхнэр, хүүхэд, ах дүү, төрөл садан нь аж ахуй нэгжийн болон татвар төлөгчдийн  и-баримтыг  бүртгүүлэх зөрчил нилээдгүй гарч байна. Ийм тохиолдолд буцаан олголтыг тооцохгүй.

– Төлбөрийн и-баримтын эх хувь цаасаар байх нь ямар ач холбогдолтой вэ.  И-баримтаа татварын системд бүртгүүлсэн байгаа шүү дээ?

– Аж ахуй нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй гэсэн  төлөвт байвал баримт эх хувиараа буюу цаасан хэлбэрээр байх шаардлагатай. Бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдээс худалдан авалт хийсэн төлбөрийн баримт нь “аж ахуй нэгж илгээгдээгүй” төлөвт байвал тухайн баримтыг устгаж, дахин шивдэг. Хэрэв эх хувиараа баримт байхгүй тохиолдолд засварлах боломжгүй гэсэн үг. Аж ахуй нэгж илгээгээгдээгүй төлөв нь нэг талаас бизнес эрхлэгч хуулийн хугацаанд төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй, нөгөө талаас төлбөрийн баримтыг гараас оруулахдаа сугалааны эхний 2 үсэг, тоог буруу оруулсан үед үүсдэг.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600542
0 эможи

ztkgocag6h
2020-02-08 05:19
keyboard_arrow_up