COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сумъяахүү: Орлого олж байгаа л бол татвар төлөх нь миний үүрэг

2019 оны 2 сарын 21

Хувь хүний орлогын албан татвараа сайн төлж улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа хувиараа бизнес эрхлэгч нар олон бий. Тэдний нэг болох Б.Сумъяахүүг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс энэ жилийн хамгийн сайн татвар төлөгчөөр тодруулжээ.

Хувиараа бизнес эрхлэгч Б.Сумъяахүү:

Arslan.mn

Би хувиараа бизнес эрхлээд зургаан жил болж байна. Барилгын материал, сантехникийн материал худалдан борлуулдаг. Миний бодол бол хувиараа бизнес эрхлээд орлого олж байгаа юм чинь төлөх ёстой татвараа бүрэн, хугацаанд нь төлөх ёстой гэж бодож ажилладаг. Энэ бол миний улс эх орондоо оруулж байгаа багахан ч гэсэн хувь нэмэр гэж боддог. И-Баримт хэвлэгдэж эхэлснээс болсноос хойш бүх зүйл ил тод болж, тайлан тооцоо хийхэд ч амар болсон. Хүн болгон и-баримтаа аваад хэвшсэн байна. Энэ бол хамгийн чухал гэж би боддог.  Миний хувьд  банкны эдийн засагч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй учраас хувийн бизнесийг эрхлэе гэж бодсон. Бизнесээ зээл авч их багаас эхлүүлж байлаа. Одоо бол тодорхой хэмжээний харилцагчтай, улсдаа татвараа цаг хугацаанд нь төлж чадахаар болсон. Хариуцлагатай хийе гэсэн хичээл зүтгэл байхад боломжгүй зүйл байхгүй гэж боддог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600435
8 эможи

q8hqz8crrk
2020-02-08 05:19
Ebo
2019-02-22 09:02
Mundag zaluu
keyboard_arrow_up