COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: Д.Жигжиднямаагийн авилгалын хэргийг одоо болтол шалгаж өгөхгүй байна

2019 оны 2 сарын 20

Өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар Монголын төмөр замын инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар тус холбоог төлөөлж мэдээлэл хийлээ.
Arslan.mn

Монголын төмөр замын инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат

Улаанбаатар төмөр зам маш олон төрлийн хүнд машин механизмуудыг ашигладаг. Зам засвар дээр ашиглаж байгаа машиныг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа хэрхэн худалдаж авсан талаар  факт баримтуудыг нь бүрдүүлээд, цуглуулаад АТГ-д өгчихөөд байхад өнөөдрийг хүртэл тоймтой арга хэмжээ авахгүй байна. Илрүүлэх маш олон боломж байхад АТГ-аас 2 жил шалгаж байгаа гэсэн хариу өгсөөр байна. Энэхүү баримтуудыг дэлгэн харуулж мэдээлэл хийж байгаа нь хэн нэгний нэр төрд халдах гэсэн санаа байхгүйг хэлье.

2016 оны 9 дүээр сард Улаанбаатар төмөр замын даргаар Д.Жигжиднямаа анх томилогдсон. Түүний авилгал, фактуудыг дурьдвал 2017 оны 2 дугаар сард худалдан авах гэрээн дээр авсан машины асуудал тодорхойгүй,  2 удаа тендер зарлагдаад цуцлагдсан байгаа юм. 3 дахь тендерээр худалдан авах эрх нь төмөр замын даргад нээгдсэн байна. Энэхүү эрхийг хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлсэн нь тус гэрээн дээрээс ил тод харагдаж байгаа. Энэ гэрээний 6.3 дээр гэрээ хийгдсэнээс хойш нийт төлбөрийн 50 хувийг ажлын 5 хоногт тус компани руу шилжүүлнэ гэсэн. Тендер дээр худалдан авсан бараа нийлүүлэхээр бол зардлаа 100 хувь даадаг. Гэтэл 85 хувийг шилжүүлсэн байна. 

Arslan.mn

АТГ бидэнд ямар нэгэн хариу хэлээгүй байгаа. 

Удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуш

Arslan.mn

Төмөр замын удирдах зөвлөлийн гишүүн маань зөвхөн нэг хэргийг товчоор мэдээллээ. Монголын төмөр зам дээр зам засварын 2 машин 2009 оноос Улаанбаатар төмөр замын хашаан дотор хэвтэж байна. Яг ижилхэн үйлдэлтэй машиныг доминаканаас оффшороор дамжуулан Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ОХУ-аас худалдаж авч байна. Энэ асуудлыг бид АТГ-ын дарга Х.Энхжаргалд өгөөд 2 жил боллоо. Хариу байхгүй. Жилийн өмнө мөн прокурорт өгсөн бас хариу байхгүй. Бүгд шалгаж байна гэсэн хариу өгдөг. 

Энэ хэргээс гадна олон хэргүүд 1000 воган хэрэг ч байна. Яг ижилхэн домникан гэсэн компаний гарын үсэгтэй актлагдсан воган авсан. Өмнө нь нэг дарга актлагдсан сэлгээний зүтгүүр аваад АТГ-аас хэрэг үүсээд 2015 онд 3 шатны шүүхээс ял авч байсан. Нэг удаа хийсэн зүйлийг 1000 удаа давтаж хийсэн хүн өнөөдөр дүүгээ ажилд оруулаад явж байна. 1000 актлагдсан воганыг засах газрын даргаар ажилладаг.  АТГ-т өнөөдөр юу болоод байна гэвэл хэрэг булшилдаг газар боллоо. 
Нефтийн үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийг хийж байгаа компанийн баримтуудыг Ерөнхий сайдад өгнө.
Д. Жигжиднямаа даргыг яагаад АТГ хамгаалаад байдаг юм. Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг МАНАН эсрэг цуглаанд нэгдэж байгаа.  

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600397
2 эможи

dexj5svntm
2020-02-08 05:19
Wonderful porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/one-hell-of-a-threesome/
Шударга
2019-02-20 18:30
Гэрээ байгуулах хүртэл процессыг Жигжиднямаа биш харин тухайн салбар хариуцсан замын орлогч дарга толгойлдог. Жигжиднямаа замын даргын хувиар гэрээнд гарын үсэг зурдаг шүү. Мөнхбат үүнийг сайн мэдмээр юм даа. Жигжиднямаа яаж зам засварын машин механизмыг мэдэх вэ дээ. Мэддэг суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга л хийнэ шд. Битгий хүнийг гүтгэ. Хүн муу байж болно. Тэглээ гээд гүтгэж болохгүй. Ажлын хариуцлага алдаж ажлаа өгснөө улстөржүүлдэг , мөн өш санадаг явдлаа зогсоо.
keyboard_arrow_up