COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторанууд фэйсбүүкээр согтууруулах ундаа сурталчлах зөрчил гарч байна

2019 оны 2 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийж, агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалт болон KFC түргэн хоолны газартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Шалгалтаар сүлжээ дэлгүүрүүд, шөнийн цэнгээний газар, ресторанууд өөрсдийн фэйсбүүкээр дамжуулан согтууруулах ундаа сурталчилж байгааг тогтоон шаардлага хүргүүлсэн байна. ШӨХТГ-аас Зар сурталчилгааны хуульд архи, согтууруулах ундааны сурталчилгааны талаар тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл сүүлийн үед томоохон шөнийн цэнгээний газар, ресторанууд архи согтууруулах ундааны сурталчилгааг явуулахдаа хууль зөрчиж, хямдрал урамшуулал зарласан, бэлэг дагалдуулсан байдлаар явуулж байна. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй шөнийн цэнгээний газар, ресторанд шалгалт хийгээд байгаа бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд дээр дурдсан байдлаар согтууруулах ундааг сурталчлахгүй байх талаар шаардлага хүргүүлсэн байгаа аж.

 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам : KFC -ээс хоолны хордлого авсан хүмүүсийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаа талаар албан ёсны тайлбар авна. 

Arslan.mn

ШӨХТГ-аас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас хариу тайлбар авч, ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. KFC Зайсан салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа. Бид “Таван богд фүүдс”-ээс лбан ёсны тайлбар авахаар дуудаад байна гэлээ. 

 

 
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600396
0 эможи

uoanha1921
2020-02-08 05:19
keyboard_arrow_up