COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Шүүхийн ажилтнууд хар тамхи бусдад худалдаасан хэргийг илрүүлжээ

2019 оны 2 сарын 19

Arslan.mn

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шүүхийн нэр нөлөө бүхий хүмүүс бусдад хар тамхи худалдан борлуулдаг томоохон бүлэглэлийг шалгаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд ажилладаг цахилгаанчин мэргэжилтэй Б гэгчийг саатуулан шалгаж байгаа аж. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар бусдад хар тамхи худалдан борлуулдаг бүлэглэлийг илрүүлэх зорилгоор хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна. Тусгай ажиллагааны үеэр шүүхийн ажилтан хар тамхи хэрэглэдэг гэмт хэрэгтнүүдэд мансууруулах бодис худалдаалсан байна. Мөн мансууруулах бодис бусдад дамжуулан борлуулдаг хүмүүстэй ч холбогдсон гэнэ. Эндээс эхлэн шүүхэд цахилгаанчин албан тушаалтай 50 настай Б-г мөрдөн шалгасан аж. Нийслэлийн прокурорын газраас зөвшөөрөл авч, цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгажээ. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд ажилладаг цахилгаанчинг эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг бусдад худалдаалсан нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэв шүүхийн ажилтнууд нийлж бүлэглэн эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг бусдад борлуулж ашиг хүртдэг байсан нь тогтоогдвол маш том асуудал үүснэ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд дотоод хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. 

Эх сурвалж: Өдрийн сонин, Э.Баатар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600344
2 эможи

0kd15mmmrt
2020-02-08 05:19
The best sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/assaulted-on-train/
keyboard_arrow_up