COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НХМГ: Хоолны хордлого KFC-гээс болсон эсэх хариу ирэх даваа гаригт тодорхой болно

2019 оны 2 сарын 15

Arslan.mn

KFC түргэн хоолны газарт хооллосон иргэд хоолны хордлогын халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Уг асуудалтай холбоотой хийгдэж буй шалгалт, хяналт шалгалтын явц байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Home Plaza KFC салбараас хоолны хордлого авсан гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд дээж аван мөн шинжилгээ хийж байгаа юм байна.  

KFC түргэн хоолны газар үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог бөгөөд шинжилгээний хариунуудыг НМХГ-аас  ирэх даваа гаригт гарна гэсэн юм. 

Шинжилгээний хариу яагаад ингэж уддаг талаар НМХГ-ын төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг

Arslan.mn

Тэрбээр "KFC-ийн хордлогын мэдээлэл хоёрдугаар сарын 12-ны орой дээж ирсэн. Ингээд лаборатори 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Хордлого үүсгэгч, эмгэг үүсгэгч нянгуудын болон химийн гаралтай хоруудыг хайж байна. Нийт хоёр салбараас авсан дээжийг шинжилж байна. 

Энгийн шинжилгээ 3-5 хоногт гардаг. Гэхдээ энэ бол нянгийн байдлаас гардаг. Жишээлбэл хөгц, мөөг тодруулах шинжилгээ багадаа тав хоногт гарна. Харин энэ төрлийн шинжилгээг бичил биетнүүдийг ургуулж, бичил тэжээл дээр ялгаж ургуулна. Тиймээс маш нарийн, удаан, олон дахин давтаж байж албан ёсны эцсийн хариуг гаргана. Урьдчилсан байдлаар дүгнэлт хэлэх боломжгүй" гэлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
600269
2 эможи

dkiba0ccv2
2020-02-08 05:18
Oyutan
2019-02-17 11:33
KFS bitgii id
зочин
2019-02-15 19:09
Таван богд цаг хожих боломж гарлаа
keyboard_arrow_up