COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

2019 оны 2 сарын 15

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

-Нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх иржээ-

KFC сүлжээ түргэн хоолны газарт хоол идээд хордсон 78 хүн эмнэлэгт ханджээ. Одоогоор 20 гаруй хүн халдварт өвчин судлалын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх ирсэн байна. Асуумж, судалгаа хийж үзэхэд тэд Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт хооллосон байжээ. Энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн баг ажиллаж, дээрх газар очиж ажиллаж судалгаа хийж байх үеэр дахин хэд хэдэн хүн хоолонд хордсон гэсэн  дуудлага мэдээлэл нэмэгджээ.

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Хордлого болсон иргэд 12-нд ирэхдээ нэлээд суулгалт, бөөлжилттэй байсан . Мөн хордлогод орсон 10 гаруй хүн зөвлөгөө аван гэрээр өрхийн эмчийн хяналтад байгаа.Xордсон иргэдийн тухайд ч судалгаа, шинжилгээний ажил үргэлжлэн явагдаж байна. Учир нь ар араасаа ганц нэг хүмүүс нэмэгдэн ирж байна. Нууц үе нь долоо хоног болж магадгүй" гэв.

Халдварт өвчин судлалын төвд дуудлага ирсэн даруйд МХГ-т хандан тухайн өдрийн хоолноос дээж, ажилчдаас нь шинжилгээ авчээ. Мөн хоол бэлтгэж байсан түүхий эдээс ч дээж авчээ.Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт очиход хаалттай байлаа.

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600268
0 эможи

92ljrlw1cc
2020-02-08 05:18
keyboard_arrow_up