COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашнаас хүйтний эрч суларна

2019 оны 2 сарын 15

ЦУОШГ-аас ирүүлсэн 2019.02.16-ны өдрөөс 20-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.

Arslan.mn

Ирэх Бямба гараг буюу 16-ны өдрөөс эхлүүлэн нийт нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа аж.

Нийслэл Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Arslan.mn

Орон нутгийн /2019.02.16-20/-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна.  Бусад өдрүүдэд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус байна.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх ба ихэнх нутгаар 16-наас эхэлж хүйтний эрч сулрах төлөвтэй буй талаар ЦУОШГ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600252
1 эможи

keyboard_arrow_up