COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Ховд” голд осолдсон зургаан настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2019 оны 2 сарын 14

Өнгөрсөн хоногт орон нутагт нэг том хүн алга болсон, хүүхэд усанд осолдсон. 

Тухай дуудлага харьяа Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч 6 настай, эрэгтэй Г хоёрдугаар сарын 13-ны 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 17:05 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, нэг автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очин 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийж, орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоожээ. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 6 дугаар гудамжинд 24 настай, эмэгтэй Х хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 14-ний 00:15 цагт хүлээн авжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 2 автомашин, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 4 автомашинтай эрэн хайсан ч олоогүй тул 04:05 цагт эрлээ түр зогсоосон байна.

Харин өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600227
0 эможи

l58ivwib4p
2020-02-08 05:18
keyboard_arrow_up