COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

2019 оны 2 сарын 13

Америкийн CBS телевизийн The World's Best /Дэлхийн шилдэг авьяастан/ нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа юм. Тэрбээр  өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давжээ.

Тэрээр "Amarillo by Morning" дуугаар шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн бөгөөд, үндсэн гурван шүүгч түүнд хамгийн дээд буюу 50 оноог өгсөн байна. Харин туслах 50 шүүгчээс 49 нь тус бүр нэг оноогоо өгсөн аж.

Ийнхүү тус шоунаас одоогоор дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казакстан Улсыг төлөөлөн Монголын Казах үндэстний төлөөлөл Димаш Кудайберген  оролцож, мөн эхний шатаа давж  чадсан бөгөөд шүүгчдээс авсан үнэлгээгээр О.Энх-Эрдэнийн өмнө орлоо.

О.Энх-Эрдэнэ өмнө нь "Монгол" HD телевизийн "Авьяаслаг Монголчууд 2016" шоу нэвтрүүлэгт оролцож, ялагчаар шалгарч байв.

Дашрамд дурдахад, Тус телевизийн шоу нэвтрүүлгийн туслах шүүгчдийн бүрэлдэхүүнд 38 орны, урлаг, соёлын салбартаа нэр хүндтэй 50 эрхэм ажиллаж байна. Тэдний нэгээр Монгол Улсын иргэн, реппер, продюссер О.Баярсайхан буюу Рокит бэй багтжээ.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
600172
20 эможи

Зочин
2020-03-03 16:04
kn6nn4q8cm
2020-02-08 05:18
Very good porno movies in hd quality - https://x-movies.net/sex-video/old-man-doing-sex-with-young/
Зочин
2019-02-15 00:08
Димаш Монголын казак гэнэ үү.
Tseegii
2019-02-13 23:44
Dimashtai haritsuulaad hereggui bhoo, Dimash ugaasa nertei duuchin shdee
Gantuul
2019-02-13 15:54
Amjilt husey
keyboard_arrow_up