COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БХТ үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүллээ

2019 оны 2 сарын 12

Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтэс нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд олон улсын стандартын гэрчилгээгээ гардан авлаа.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ ил тод, нээлттэй, шуурхай, хүнд сурталгүй, чанарын өндөр түвшинд хүргэх зорилгоор энэхүү стандартыг нэвтрүүлсэн бөгөөд Стандарт хэмжил зүйн газраас ISO 9001:2015 олон улсын стандартын хэрэгжилтэд I, II шатны аудит хийж, баталгаажуулав.

Энэхүү гэрчилгээ нь дэлхийн 47 оронд хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг илэрхийлэх томоохон үзүүлэлт болдог билээ.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа:

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 нь хэрэглэгч рүү чиглэсэн стандарт юм. Энэхүү тогтолцоог бид үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчид хүрч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар илүү сайжирч, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, техник технологийн дэвшилтэд суурилсан үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломж бүрдэх юм. Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхдээ холбогдох бичиг баримтуудаа ч шинэчлэн боловсруулж ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төвийн хувьд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч, тодорхой үр дүнтэй ажиллаж байгаа. 
Үүний нэг жишээ бол Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, иж бүрэн ЦАХИМ ТАНХИМ-ыг байгуулан, шалгалтын үйл ажиллагаа болон сургалтын чиглэлээр шинэ арга технологийг амжилттай туршин нэвтрүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр, орчинг сайжруулах, чанарын зорилго, зорилтуудыг хангах, хариуцсан хэлтсийн үйл ажиллагаанд үйлчилгээний чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулах, менежментийн тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна. 
Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд гол үзүүлэлт болох бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлснээр ажлын байрны эмх цэгц илүү сайжирч, ажилтнуудын ажилдаа хандах хандлага, идэвх оролцоо, бүтээлч санаачилга дээшилж энэ нь эргээд хэрэглэгчдэд өгөх үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэж байгаад бид баяртай байна. Бид цаашид энэхүү олон улсын стандартын шаардлагын дагуу үйл ажиллагааныхаа чанар хүртээмжийг улам нэмэгдүүлж, цар хүрээг нь өргөжүүлэн байгууллагынхаа бусад бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: БАРИЛГА ХӨГЖЛИЙН ТӨВ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600146
0 эможи

ixmory2s34
2020-02-08 05:17
keyboard_arrow_up