COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Орон сууцны ХӨНГӨЛӨЛТ эдлэхийн тулд бүрдүүлэх материал

2019 оны 2 сарын 11

Arslan.mn

Амьдрах зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, барьсан иргэн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.  Тэгвэл хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авах хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 15-нд дуусах аж.

Тодруулбал, "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө хуульд заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд:

-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт

-Хувь хүний орлогын албан татварын тайлан 

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт

-Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт

-Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

 Ашиглалтанд байсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд:

-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт    

-Хувь хүний орлогын албан татварын тайлан

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт        

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт       

-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт     

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт    

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Өөрийн хөрөнгөөр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд

- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт    

-Хувь хүний орлогын албан татварын тайлан   

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт    

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт     

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно. Тайлангийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх  Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно.

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт    

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт  
 

 ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ  ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

Хоёр дахь болон түүний дараагийн жилүүдэд:

-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт     

-Хувь хүний орлогын албан татварын тайлан

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт     

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт  

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт  бүрдүүлэн   харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгөх ёстой юм.

Тодотгоход, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримтыг И-Баримтаас хэвлэсэн байх шаардлагатай юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600083
0 эможи

x97r37g42f
2020-02-08 05:17
The best sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/real-mom-son-6/
ТЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up