COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн замд 10 хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтжээ

админ
2019 оны 2 сарын 10

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд хальтиргаа их байна Arslan.mn

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр баяраар орон нутгийн замд гарсан осол, хэрэг 9 удаа гарч, арван хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Жолооч нар хурд хэтрүүлсэн, хориглосон газар гүйцэд түрүүлж байгаад осол, хэрэг гаргасан байна. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто замд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажилласан байна.

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихсэж, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаа учраас иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600043
0 эможи

n0kmragbd8
2020-02-08 05:17
Very good porno movies in hd quality - https://x-movies.net/sex-video/curvy-brunette-fucked-hard/
Зам
2019-02-11 20:25
Цөөн хэдэн монголчууд минь цагаан сар улсын баяраар орон нутгийн замд хэдэн арваараа амиа алдах юм даа Ихэвчлэн приус осолд орсон харагддаг Дээр нь энэ лааз шиг машин эзнээ жолоочоо амьд үлдээдэггүй нь элбэг юм Иймээ гүйцэд түрүүлэх үйлдлийг зөв хийх хотод хатуу хийдэг багийн ууд хөдөө явах туршлага муу байдаг бас хүүхэн жолоочтой бол бүү зорчоогүй таны амь нас танд рэрэгтэй
keyboard_arrow_up