COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

2019 оны 2 сарын 09

кино театр өргөө зурган илэрцүүд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 10 хүртэл насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас холбогдох газруудад үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний вирусийн тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байх, улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Эх сурвалж:  НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР Нийслэлийн эрүүл мэндийн газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600039
0 эможи

pg17t8ckwq
2020-02-08 05:17
keyboard_arrow_up