COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнд ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 2 сарын 04

Arslan.mn

Билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдсан билээ.

1973 оноос эхлэн Улаанбаатар хотын Цагдан Сэргийлэх Газрын Эргүүлийн ротод цагдаагаар томилогдсоноос хойш өдгөө хүртэл үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн дээд шагнал, эрхэм хүндтэй цол авсны учир Цагдаагийн ерөнхий газрын дарга, зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.

Arslan.mn

Цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн:  Монгол төрийн цагдаагийн байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний буянаар жирийн малчны хүү миний бие уран бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлэх гэгээн үйлсийг бүтээж яваа “Сүлд” чуулгыг удирдаж байхдаа ийнхүү өндөр цолоор шагнагдсандаа баяртай байна. Өнөөдөр надад өндөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байгаа та нартаа баярлалаа. Би Завхан аймгийн Отгон суманд мэндэлсэн. Отгонтэнгэр хайрхан маань ивээж, гэр бүл үр хүүхэд, нутаг усныхан их урлагийн буянаар өдий хүртэл  зүтгэж ирсэн хичээл зүтгэлийг маань үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү шагналыг хүртсэндээ их бэлэгшээн талархаж байна. Төрийн тэргүүн маань цаашид олон уран бүтээл туурвиарай гэж амжилт хүссэн. Манай чуулгын уран бүтээлчид илүү их хичээж ажиллах болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж хэлсэн юм.

"Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдсан эрхэм хурандаа танд уран бүтээлийн амжилт хүсэж байна.

Эх сурвалж: police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599991
3 эможи

6kqpvs6j6t
2020-02-08 05:17
h2i16y179m
2020-02-08 04:44
keyboard_arrow_up