COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Фэйсбүүк Монголын зах зээл дээр ажиллах “зах зээлийн судлаач” ажилд авна

2019 оны 2 сарын 02

Фэйсбүүкийг хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, албан байгууллагууд бизнесээ өргөжүүлэх, цаашлаад тодорхой сонирхлын бүлгүүд бусадтай үйл явдлаа хуваалцахад ашигладаг.

Тэгвэл тус компанийн зах зээлийн үйл ажиллагааны баг “зах зээлийн судлаач” ажилд авах зар тавьжээ. Хамгийн гол нь шалгарсан нэр дэвшигч Монголын зах зээл дээр ажиллах юм. Тухайлбал, хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн бүртгэлийг хянах, Монголын зах зээл дээрх үйлчилгээг сайжруулах төдийгүй олон улсын асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцоно.

Зах зээлийн үйл ажиллагааны баг нь тус компанийн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх тухай хэрэглэгчдэд зааж, шийдэл боловсруулдаг аж.

Хэрвээ та шалгарвал Ирланд улсын Дублин дахь Фэйсбүүкийн оффист байрлан ажиллана.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх эсвэл дүйцэхүйц хэмжээний ажлын туршлагатай байх;
  • Харилцааны болон хамтын ажиллагааны өндөр ур чадвартай байх
  • 2 жилийн ажлын туршлагатай байх;
  • Дүн шинжилгээ хийх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • “Facebook” болон “Instagram”-ийн хүсэл эрмэлзлийг дэмждэг байх;
  • Англи, Монгол хэлний бичиг болон ярианы өндөр чадвартай байх;

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599956
0 эможи

q2zgr1bb8p
2020-02-08 05:17
keyboard_arrow_up