COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан бурханы оронд оджээ

2019 оны 2 сарын 02

Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасан бурханы оронд заларлаа.

Х.Уртнасан нь 1945-03-03-нд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн.

Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон.

Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байжээ.

Бүтээсэн дүрүүд

Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1983 онд
Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд
А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд
Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд
П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд
Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд
А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд
П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд
Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд
Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.

Найруулагчаар

1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,
1991 онд Дж.Пуччини “Чио Чио Сан”,
2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум" дууриудыг найруулан тавьсан.

Гавьяа Шагнал
1976 он: БНМАУ-ын МУГЖ
1981 он: Ардын Жүжигчин цол хүртсэн.
1984 он: Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул төрийн шагнал хүртсэн.
1999 он: Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
599955
1 эможи

iq2fx9qzfu
2020-02-08 05:17
ondor nastan
2019-02-03 12:01
GUN EMGENEL ILERHIILIE.
Зочин
2019-02-03 09:16
Ум ёайн амгалан болтугай
Ум сайн амгалан болтугай
2019-02-02 21:03
Ум мани бад ми хум
keyboard_arrow_up