COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлсийг хямд авч цаашид худалдан борлуулах сонирхол бүхий ченжүүд олон байна

2019 оны 2 сарын 02

ченж зурган илэрцүүд

Монгол улсад 2800 орчим ченж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь төрөлжсөн байдалтай ажилладаг. Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлсийг хямд авч цаашид худалдан борлуулах сонирхол бүхий этгээдүүд байдаг. Энэ нь ченж, ломбард юм. Зах, худалдааны төвүүдийн үүдээр байгаа ченжүүд цагаандаа гарчихсан. Ямар ч хяналтгүй утас, алт мөнгөн эдлэл авч байна. Хэнээс юу авч байна гэдгээ мэдэхгүй. хямдхан авч байвал болоо. Энэ этгээдүүд хамгийн их ашгийг хүртэж байгаа. Жишээ нь, нэг сая төгрөгийн гар утсыг хулгайч 200 мянган төгрөгөөр зарж байна. Харин ченжүүд хулгайн утсыг аваад хэлбэр дүрс, кодыг нь өөрчлөөд 800 мянган төгрөгөөр эзэнд нь буцааж зарна.

Лангуун дээр хулгайн эд зүйл авч зарсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах хэрэгтэй гэдэг шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьж байгаа. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдаж авдаг иргэд болон ченжүүд хулгайч нарыг өөгшүүлж байна.

Хулгайн эд зүйл худалдаж авч байгаа ченж нэртэй хүмүүст ямар хариуцлага ногдуулдаг вэ?

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

            Мөн Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх MNS:5274-2017 стандарт”-ыг 2017 оны арван хоёрдугаар сард өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр ломбардад тавьж байгаа эд зүйлийн зургийг аваад тавьсан хүний цээж зургийг авч, цахимд бүртгэж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599952
1 эможи

bxpsrj7rgv
2020-02-08 05:17
Very good porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/me-cojo-a-mi-prima-de-19/
keyboard_arrow_up