COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Толуй хаан“ онгоцны анхны нислэгийг хоёрдугаар сарын 4-нд Хонг Конг руу хийнэ

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

МИАТ ТӨХК Боинг 737 МАХ-8 онгоцыг "Avolon" компанитай байгуулсан гэрээний хүрээнд түрээслэхээр болсон билээ. Тус онгоц өнөөдөр 13:00 цаг орчимд Улаанбаатарт газардаж, шинэ онгоц хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо. 

МИАТ энэ жил Шанхай, Осака, БНХАУ-ын Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болсон байна. Түүнчлэн Монгол Улс, БНСУ хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард шинэчлэн, Монголын талаас Улаанбаатар-Инчеон чиглэлд долоо хоногт 11 нислэг, БНСУ талаас долоо хоногт есөн нислэг үйлдэхээр болжээ. Монгол талаас үйлдэх 11 нислэгийг МИАТ гүйцэтгэхээр болсныг уг ёслолын ажиллагааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлсэн юм. 

Arslan.mn

Шинэ онгоцны хувьд түлш бага зарцуулдаг, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой, аюулгүй байдлыг хангасан, дуу чимээ багатай, зорчигчдын ая тухыг хангасан гэх зэрэг давуу талтай. Шинэ онгоцны туршилтын нислэгийг маргааш хийх бөгөөд 162 зорчигчтой нисэх боломжтой юм байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599942
1 эможи

6v8fqctfjw
2020-02-08 05:16
keyboard_arrow_up