COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын буцаан олголт нь дутуу орсон бол цахим хаягаа шалгаарай

2019 оны 2 сарын 01

НӨАТ-ын буцаан олголтыг өсгөснөөр ТАТВАРЫН БААЗ тэлнэ Arslan.mn

Иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлээд байна. Зарим иргэдийн данс руу урамшуулал нь дутуу орсон гэх мэдээлэл ч байгаа  юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


-2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс олгосон. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн хоёр хувийн урамшууллаа аваад байна вэ?

-2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна. Энэ мөнгийг буцаан олгоод эхэлчихсэн.  Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 277.5 мянган хүнд 42 тэрбумын урамшууллыг олгоод байна. Гүйлгээ дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаарддаг. Иймд энэ тоо нь минут тутамд нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

-Буцаан олголт данс руу нь шилжсэн иргэдийн зарим нь урамшууллаа дутуу авч байна гэх гомдол, мэдээлэл байна. Энэ ямар учиртай вэ?

– Регистрийн дугаараар давхар и-баримтын хаяг нээснээс болж ийм асуудал гарч байна. Иргэд давхар хаяг үүсгэж, хоёуланд нь баримт бүртгүүлсэн бол аль нэг хаягийн НӨАТ-ын урамшуулал данс руу нь шилжсэн гэсэн үг. Хэрэв та давхар бүртгэлтэй бол хаягаа дахин шалгаж, нэгтгэх арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөж байна. Ийм гомдол иргэдээс цөөнгүй ирж байгаа. Иймд ямар нэгэн байдлаар иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал дутуу олгогдох үндэслэл байхгүй.

-Баримтын мэдээлэл нь алдаатай, ямар нэгэн зөрчилтэй гэсэн хэчнээн иргэн байна. И-баримтын хаяг руугаа ороход “Таны мэдээлэл бүрэн баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарч ирвэл ямар нэгэн зөрчилгүй, урамшууллаа авах эрхтэй гэсэн үг үү. Мөн “зөрчилтэй”-д тооцогдож,  буцаан олголтоо авч чадаагүй иргэдийн урамшууллыг хэзээнээс олгох вэ?

-“Таны мэдээлэл баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарсан бол таны буцаан олголтын урамшуулал олгогдоно. Нөгөө талаас урамшуулал олгохыг түр хойшлуулсан 65 мянга гаруй иргэн байна. Одоогийн байдлаар нэр бүхий хоёр банкнаас буцаан олголтоо урьдчилан авсан 64.3 мянган иргэний мэдээллийг нягтлан шалгаж хуулийн хугацаандаа буюу 2019 оны 1-р улиралдаа багтаан шилжүүлэхээр ажиллаж байгаа тул эхний шилжүүлгээс авч үлдсэн. Үүнээс гадна төлбөрийн баримтыг шалган баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн 1000 гаруй иргэний мэдээллийг түр хугацаагаар хойшлуулсан. Энэ нь НӨАТ-ын албан татварын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан нотлогдоогүй баримт, хоёрдугаарт, тухайн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн аваагүй баримтыг өөр дээрээ бүртгүүлж урамшуулал болон сугалаанд хожсон бол тухайн баримтыг зөрчилтэй гэж үзэн цуцлах арга хэмжээг авч байгаатай холбоотой. Хэрэв бүртгэсэн төлбөрийн баримт нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзвэл буцаан олголтыг цуцлах ба зөрчилгүй гэж үзвэл  хуулийн хугацаандаа буюу 1-р улиралдаа багтаан шилжүүлнэ.

-“ХААН” банкнаас бусад банкны харилцагчдын НӨАТ-ын буцаан олголт шилжсэн гэх юм?

-Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг. Банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаардах нь аргагүй юм.

Эх сурвалж: NEWS.MN                              ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599935
4 эможи

86st0g8per
2020-02-08 05:16
keyboard_arrow_up