COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Шатаасан нүүрсний тортог ашиглан унадаг дугуйн зам тавина

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

Агаарын бохирдол бол Улаанбаатар хотод тулгамдаж буй хамгийн том асуудлын нэг юм. Тэгвэл агаарын бохирдлыг ашиглаж дугуйн зам тавьж болох шийдлийг Дугаржа хэмээх залуу олсон байна. 

Цахилгаан станцаас гарч буй шатаасан нүүрсний тортог болон утааг ашиглан Улаанбаатар хотын ойролцоо 50 километр унадаг дугуйн зам барих төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Arslan.mn

Тус санаачилгыг Япон улсад амьдардаг, Өвөр Монгол Мүнэёши Дугаржа хэмээх залуу санаачилж эхлүүлсэн бөгөөд "Dotexe Mongolia" төсөл болон Япон улсын "Rebirth Technology" компани санхүүжүүлэн ажиллах аж.

Улаанбаатарын агаарын бохирдлын талаарх мэдээ мэдээллийг байнга авч, сэтгэл зовнин, эмзэглэдэг М.Дугаржа хотын агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй шийдэл хайж, түүний олсон санаа өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байна.

Arslan.mn

"Dotexe Mongolia" төсөл нь хот болон суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилготой төсөл ба байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ үр дүнтэй, хямд өртөг бүхий санаачилгыг дэмжих замаар бүх нийтийг оролцуулахыг зорин ажилладаг байна. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599934
0 эможи

vlt1pveviu
2020-02-08 05:16
зочин
2019-06-30 08:19
дугуйн замын өргөн дор хаяж 1.5м өргөн, гадаргуу нь асфалт шиг залгаагүй байх шаардлагатай шүү Дугуйн зам хийсэн нэртэй бетон тоосго шахахгүй шүү
keyboard_arrow_up