COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бөхийн билетээ авахдаа иргэний үнэмлэхтэйгээ очино

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.

1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болох гэж байна. Харин тасалбарын хувьд эрэлт ихтэй байгаа бөгөөд гол суудлууд дуусчээ. Үзэгчид зөвхөн тус ордны кассаар билетээ авах бөгөөд тасалбарын үнэ суудал харгалзахгүй 10 мянган төрөгийн үнэтэй юм. Тасалбар шаглах асуудал гардаг учир нэг хүнд хоёроос илүүгүй билетийг иргэний үнэмлэхээр нь олгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар гол суудал дууссан гэдгийг зохион байгуулагчид хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599919
0 эможи

4gx8llbu5a
2020-02-08 05:16
keyboard_arrow_up