COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК: Дахин нэг хүүхэд мориноос унаж маш ноцтой гэмтсэн

2019 оны 1 сарын 31

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Тус комиссоос сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг асуудлаар тодорхой шаардлага, зөвлөмжийг холбогдох албанд хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Тун саяхан Сүхбаатар сумын Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Харин Засгийн газраас өчигдөр /2019.01.31/ хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх бус жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа. Гэвч овооны наадам, үсний найр зэргийг зохин байгуулж нууц байдлаар хурдан морь уралдуулж бага насны хүүхдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулдаг учраас ХЭҮК-оос аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Өнгөрсөн жил 12 настай хүүхэд хурдан морь унаж байгаад нас барсан. Гэтэл эцэг, эх нь гомдолгүй гэсэн учраас шүүхээс хэргийг хаасан. Үүнийг ХЭҮК-оос буруутгаж асуудал дэвшүүлэхэд эцэгт нь нэг жилийн тэнсэн харгалзах ял өгч байлаа. Хүүхэд эцэг эхийн өмч биш. Монгол Улсын иргэн. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд хүйтний улиралд морь уралдуулж байгаа энэ явдалтай тууштай тэмцэхийг уриалж байна” гэлээ.

Он гарснаас хойш 10 настай хүүхэд мориноос унаж амь насаа алдсанаас гадна Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд энэ сарын 18-ны өдөр хурдан морины ажил хийж явсан хүүхэд мориноосоо унаж, маш ноцтой гэмтжээ. Улмаар ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэснээр биеийн байдал нь сайжирч буй юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599866
0 эможи

yp27g408gg
2020-02-08 05:16
keyboard_arrow_up