COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Цэвэр агаар сангаас 5.1 тэрбум төгрөг завшсан этгээд үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхчихсэн явж байна“

2019 оны 1 сарын 30

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 2010 онд УИХ-аар баталсан төлөвлөлтүүдийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Түүнээс биш би өөрийнхөө бодлыг тулгаад байгаа юм байхгүй. Би жилийн өмнө утаа гамшгийн хэмжээнд хүрлээ, онц байдал зарлая гэхээр тийм бишээ гээд орхисон. 

Тиймээс дахиад туршилт хийх асуудлаа болиод 2010 онд баталсан хөтөлбөрөөсөө харж байгаад хэрэгжүүлж болох шийдэл дээрээ Засгийн газраа шахаад явъя гэж байгаа юм. 

Утааг арилгах, ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх ажлаа ярья.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт , үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

Arslan.mnЕрөнхий хяналтын сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир парламентын түүхэнд анх удаа сонсгол зохион байгуулагдаж байгааг хэлээд зохион байгуулалтын дэг болон оролцогчдыг танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга:

 "Дэгийн тухай хуулийн 11 дэх заалтад өөрчлөлт оруулмаар байна. Энд сонсголд оролцож буй иргэд, ААН-үүдийн төлөөлөл УИХ-ын гишүүдээс асуулт асууж болохгүй гэсэн заалт байгааг хасуулмаар байна. Хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү" гэв. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир "Сонсголын тухай хуулийн заалтуудыг дагаж орж байгаа дэг нь энэ. Хуулийн 18.1-т тодорхой заасан байгаа учраас дэгийн 11 дэх заалтыг оруулсан. Хуулинд сонсголын үеэр иргэд оролцогчдоос асуулт асууж, хариулт авахгүй гэж тодорхой заасан байгаа. 

Сонсголд хамгийн түрүүнд бүртгүүлсэн дөрвөн иргэн оролцож, бусад иргэд цаасаар асуулт саналаа илгээх боломжтой" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnБОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Засгийн газар олон ажил хийсэн ч үр дүнгүй байна гэхээр ҮАГ-ын хийсэн дүгнэлт нь нийт массыг хамарсан нөлөөлөхүйц ажил хийж чадаагүй юм билээ. Дээр нь нэг дутагдал нь хөгжихийн тулд стандарттай болох хэрэгтэй. Амьдарч байгаа гэр, байр, орчин маань бүгд стандартгүй. Тиймээс стандарт бус газарт стандарт дүгнэлт гаргуулахад хэцүү. Тийм учраас бид стандартын түвшинд хүрч, хотын соёлд очих байр суурьтай байгаа.

Сайжруулсан түлш бол богино хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга. Жилд 25 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатарын иргэд эрүүл мэнддээ халааснаасаа гаргаж байна гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан.

Яндангийн тоог цөөлөх хэрэгтэй байгаа. Өмнөх алдаа нь төр аль нэг бүтээгдэхүүн аваад ард иргэдэд тараадгаа болих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж, санхүүгийн эх үүсвэр дээр банк хамтрах хэрэгтэй байгаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
599833
2 эможи

y228uvuj0y
2020-02-08 05:16
Зочин
2019-01-31 14:54
Утаагүй нэртэй утаатай зуух хуйвалдаж шахсан улсуудтай хамгийн түрүүнд хариуцлага тооцох хэрэгтэй
Хулан дарханд 4 давхар зочид буудал бариулсан шү дэ
2019-01-31 10:41
Болд
Иргэн
2019-01-30 17:24
Нэг их сүйд болоод сонсгол монсгол болоод байх хэрэггүйшдээ?! Мэдээж юмыг ч хийж чадахгүй гамшиг болгочихоод өнөөдөр гэнэт сүржигнэлдэж ажил хийсэн дүр исгэж урьд нь мөнгөөр тоглосон гэж бие бие рүүгээ түлхээд байх ч явдал байхгүй юм байгааншдээ?! Уул нь би оролцоё гээд анкетаа өгсөн ч оролцуулсангүй?! Наад утаагий чинь орон сууц, цахилгаан хангамж, шатлаг хий ашиглах. Гурваар л шмйднэшдээ?! Шахмал түлшээр 50% буулгаад яахын?! Зүгээр л мөнгө угаалт л байхгүй юу даа?!

keyboard_arrow_up